К.Роналдуг Португалийн шигшээд дуудсангүй

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 05

Португалийн хөлбөмбөгийн холбоо удахгүй болох Поль, Шотландтай тоглох нөхөрсөг тоглолтод Криштиану Роналдуг дуудахгүй байхаар болжээ. Одоогоос есөн жилийн өмнө буюу 2009 онд Лас Вегасын зочид буудалд Кетрин Майорга гэгчийг хүчирхийлсэн тухай мэдээлэл цацагдсантай холбогдуулан дээрх шийдвэрийг гаргасан байна. Хэдийгээр Криштиану Роналду энэ мэдэгдлийг үгүйсгэсэн мэдэгдэл хэд, хэдэн удаа хийсэн ч Португалийн хөлбөмбөгийн холбоо хэрэг шийдэгдтэл шигшээ багтаа дуудах эсэх нь тодорхойгүй байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногт Невада хотын Кларк тойргийн шүүхэд түүнтэй холбоотой хэргийн талаар гомдол гаргасан нь дэлхий даяар шуугиан тарьсан юм. Майоргагийн хэлж байгаагаар энэ хэргийг нуун дарагдуулахын тулд 375 мянган ам.доллар шилжүүлж, олон нийтэд зарлахгүй байх амлалт хүртэл авч байжээ.

Түүний холбогдсон хүчирхийллийн хэргийн улмаас гэрээ байгуулсан Nike компанийн удирдлагууд гэрээгээ сунгах эсэх талаар авц хэлэлцсэн бөгөөд хэрэг нэг мөр шийдэгдсэний дараа эцсийн шийдвэрээ гаргана гэдгээ зарласан юм.

Б.Азаа

zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bavaa(202.179.2.147) 2018 оны 10 сарын 06

Sda chini altsagnaj baij bavuulj heden togrog avchaad 10 jiliin daraa yu ve. Hairan huuhdiin karieriig ugui hiih ni

0  |  0
Top