Бахтияр Ахмедов олимпийн алтан медалиа ирэх сард гардана

2018 оны 10 сарын 06
Бээжингийн олимп үзүүрлэсэн ОХУ-ын бөх олимпийн алтан медалийг ирэх сард гардана гэдгийг МЧБХ-оос мэдээллээ.

Одоогоос 10 жилийн өмнө Бээжингийн олимпийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 120 кг-ын жинд Узбекистаны алдарт бөх Артур Таймазов алтан медаль хүртсэн билээ. Гэвч түүний 2008 онд Бээжингийн олимпод өгсөн допингийн сорьцийг 2016 онд дахин шалгахад хориотой бодис илэрсэн. Тиймээс түүний амжилтыг ДБНХ (UWW)-ноос өнгөрсөн жилийн гуравдугаар сар 31-нд албан ёсоор  хүчингүй болгосон юм.

Харин Бээжинд үзүүрлэсэн ОХУ-ын бөх Бахтияр Ахмедовт алтан медаль шилжсэн. Тэрбээр ирэх 11 дүгээр сард Унгарын нийслэл Будапештэд болох насанд хүрэгчдийн ДАШТ-ий үеэр албан ёсоор гардаж авахаар болжээ. Ахмедов Дагестаны бөхчүүдээс олимпийн аварга болсон 19 дэх тамирчин болж байна.

Д.Тамир

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top