Конор Макгрегор жингээ үзүүлчихээд Хабиб Нурмагомедов руу дайрав

2018 оны 10 сарын 06

Тулааны спортын энэ жилийн хамгийн дуулиантай тулаан Улаанбаатарын цагаар маргааш буюу аравдугаар сарын 7-ны  12 цагийн орчимд болох гэж байна. UFC-гийн хөнгөн жингийн дэлхийн аварга, ОХУ-ын тамирчин Хабиб Нурмагомедов цагтаа мөн дэлхийн аваргын бүсийг хосоор нь зүүж явсан ирланд тулаанч Конор Макгрегортой тулна.

Өчигдөр хоёр тулаанч жингээ үзүүллээ. Хабибын биеийн жин 70.3 кг бол Конорынх 70.1 кг байжээ. Жингээ үзүүлсний дараагаар хоёр тулаанч халз ширтэлцэн сэтгэлзүйн тулаан хийх үед Конор өрсөлдөгчийнхөө гарыг цохиж, хөлөөрөө өшиглөхийг завджээ.


Хабиб Нурмагомедов мэргэжлийн тулааны рингэнд 26 тулаан хийхдээ бүгдэд нь ялсан бол Конор Макгрегор 24 тулаанд 21 ялж, гурван удаа ялагдсан. Хоёр тамирчин хоёулаа 30 настай.

Тус тулаанд оролцсоныхоо төлөө Конор Макгрегор 3 сая ам.доллар, харин Хабиб Нурмагомедов 2 сая ам.доллар хүртэнэ. Үүн дээр мөн бусад урамшууллууд нэмэгдэх юм.


www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
БАТ(66.181.160.84) 2018 оны 10 сарын 06

Тулаан ямар байдалд ѳѳрѳѳр хэлвэл босоо эсвэл хэвтээ байдалд болохоос бүх зүйл шалтгаална !!! Босоогоос Макгрогер , хэвтээ байдалд тулаанаа явуулаж чадвал Дагестан залуу ялах магадлалтай !!!

0  |  0
nasaa(223.38.61.146) 2018 оны 10 сарын 06

magmedov ylna

0  |  0
Top