Залуучуудын олимп нээлтээ хийлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2018 оны 10 сарын 07

Залуучуудын III олимпийн наадам Аргентин улсын нийслэл Буэнос-Айрес хотноо өнөөдөр /2018.10.07/ эхэлж байна. Залуучуудын олимпод ОУОХ-ны гишүүн 206 орны 4000 гаруй тамирчид оролцож байна. Монголоос 11 тамирчин Андын нурууны индианчуудын бэлд хүрэлцэн очсон бөгөөд тэд жүдо (2) , чөлөөт бөх (2) , тэквондо (1), хүндийг өргөлт (1), буудлага (1) , 3х3 сагсан бөмбөгийн хөвгүүдийн баг (4) өрсөлдөх юм.

Монголын баг тамирчид өмнө нь "Сингапур-2010" залуучуудын олимпиос 2 алт (Б.Батцэцэг, чөлөөт бөх + Г.Эрдэнэболд, гимнастик, харайлт ), 1 мөнгө (О.Дөлгөөн, жүдо), "Наньжин -2014" наадмаас чөлөөтийн Б.Дөлгөөн мөнгөн медаль хүртсэн түүхтэй.

Энэ удаагийн Монголын багийн ахлагч (Chef-de-Mission) Ч.Амарсанаа.

Монголын багийн хувцас, хэрэглэлийг  Испанийн "JOMA" болон Монголын "Дэрэн-Наран" (Хөлбөмбөгийн зүтгэлтэн & ерөнхий захирал Г.Мөнхчулуун ) компанийн хамт олон бүрэн ивээн тэтгэжээ.

Залуучуудын III олимп аравдугаар сарын 6-18-ны өдрүүдэд үргэлжилнэ.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top