"Токио-2020" олимпийн наадам зохион байгуулах хорооноос 2018 оны есдүгээр сарын 26-ны өдөр 80 мянга гаруй сайн дурын ажилтныг /Volunteer/ бүртгэх тухай албан ёсны цахим хуудсаараа мэдээллээ. Энэ бүртгэлд дэлхийн хаанаас ч, хэн ч хамрагдах боломжтой ба хэрвээ та олимпийн наадмын зохион байгуулалтын нэгээхэн хэсэг болж ажиллахыг хүсвэл хойш тавилгүй бүртгүүлээрэй.
Сайн дурын ажилтны бүртгэлийн тухай ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ
Бүртгэл 2018 оны арванхоёрдугаар сарын дунд хүртэл үргэлжлэх бөгөөд 2019 оны есдүгээр сард шалгаруулалт дуусч, 2019 оны аравдугаар сараас эхлэн дадлага, туршлага хуримтлуулах олимпизмийн олон талт хөтөлбөрт суралцан бэлтгэгдэх аж.
"Рио-2016" олимпийн наадамд нийт 240 мянган хүсэлт ирснээс 70 мянга гаруй сайн дурын ажилтан сонгогдон ажилласан ба тэдний гурав нь Монголоос тодорсон юм.
Сайн дурын ажилтан нь олимпизмийн салшгүй нэгэн хэсэг бөгөөд олимпийн наадмын зохион байгуулалтад нэн чухал үүрэг гүйцэтгэдэг.
Сэтгэгдэл ( 0 )