Олон улсын олимпийн хорооноос спортын залуу сэтгүүлчдийг дэмжих, тэдний ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Залуучуудын олимпийн наадам үргэлжлэх хугацаанд “Залуу сэтгүүлч” хөтөлбөрийг хэрэгжүүлдэг билээ.
Аравдугаар сарын 06-18-ны өдрүүдэд зохиогдох "Буэнос-Айрес 2018" Залуучуудын олимпийн наадамд тус хөтөлбөрийн дагуу таван тивийн 35 залуу сэтгүүлч хамрагдаж байна.
Залуу сэтгүүлчид хөтөлбөрийн хүрээнд мэргэжлийн спортын сэтгүүлчдийн удирдлага дор олимпизмийн мэдээ, мэдээллийг олон нийтэд үнэн, зөв хүргэх, сэтгүүл зүйн зарчим, үнэ цэнэ, үүрэг, хариуцлагатай байх олон талт ур чадварт суралцан ажиллах юм. Энэ удаагийн Залуучуудын олимпийн наадмын залуу сэтгүүлчдийн хөтөлбөрт Монгол Улсаас анх удаа сэтгүүлч А.Амаржаргал сонгогдон ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 0 )