Тулааны спортын нэгэн чухал тоглолт Лас-Вегасын “T-Mobile Arena” цэнгэлдэхэд боллоо.
UFC-гийн хөнгөн жингийн дэлхийн аварга, ОХУ-ын Хабиб Нурмагомедов, цагтаа мөн дэлхийн аваргын бүсийг хосоор нь зүүж явсан ирланд тулаанч Конор МакГрегор нарын тулааныг энэ жилийн хамгийн дуулиант тэмцээнээр нэрлэж байсан нь мэдээж. Холимог тулааны UFC холбооноос зохион байгуулсан ОХУ-ын Хабиб Нурмагомедов, Ирландын Конор МакГрегор нарын тулаан дөрвөн үе үргэлжилж, Хабиб өрсөлдөгчөө боож ялснаар өндөрлөв.
Тулааны өмнөх үзүүлэлтээр 30 настай Конор МакГрегор 21 ялалт, гурван ялагдалтай байсан бол Хабиб Нурмагомедов нэг ч ялагдалгүй, 26 ялалтын эзэн болсон байв. Шийдвэрлэх тулаанд Хабиб дийлснээр ялалтынхаа тоог 27 болголоо.
Конорыг ялсныхаа дараа Хабиб хашлаган дээгүүр давж үсрэн Конорын багийнхантай зодоон үүсгэсэн. Гэтэл Хабибын багийнхан хашаан дээгүүр давж орон, өөрийгөө хамгаалж чадахгүй, сэхэл авч байсан Конорыг цохисон гээд тулааны дараах үе санаанд оромгүйгээр өрнөлөө.
Яг одоо тулааны талаарх хэлэлцүүлэг үзэгч, спорт сонирхогчдын ярианы гол сэдэв болж байна.
Спортын сэтгүүлч, бөхийн төрлүүдийн мэргэшсэн тайлбарлагч С.Шижирбат гэхэд “Холимог тулаан шүү дээ... Хабиб барилдааны мэдрэмж үнэхээр мундаг учраас илүүрхлээ. Тактик бас илүү байлаа. Конорыг яаж хялайлгах вэ гэдгийг харууллаа. Хэвтээ барилдаан асар хүч шавхдаг. Барьц гишгэдэл, таазны шилжилт хөдөлгөөн өөрийнхөө хайрцгийг алдахгүй яваа байдал гээд... Хабибын хоёрдугаар үеийн хэвтээгийн хоёр гарынх нь ажиллагаа ямар гайхалтай байв аа. Нүдлээ шүү дээ. Таван үеэр 25 минут тоглож байгаа учраас цагийн хуваарилалтыг маш сайн тооцоолсон нь ойлгомжтой. Хабиб үхлийн цэг рүү очиж, амьгүй болж хялайх яагаачгүй байлаа. Төгсгөлд ард нь гараад чөлөөтийн накатны барьц аваад, доогуур сармайтай татаад, улмаар дамжаад боолт авчихлаа. Байлдааны самбын Дэлхийн хошой аварга шүү дээ, Хабиб. Самбын өчилт, боолтууд маш нарийн байдаг юм аа. Хабибын чөлөөт бөхийн багш нь Дэлхийн хошой аварга Сажид Сажидов. Боксын багш нь Олимпийн мөнгө, Дэлхийн хүрэл медальтай Нурмагомед Шанавазов. Мэдээж тэр Оросын чөлөөт бөхийг авч явдаг бөхийн орон Дагестаны Авар ястаны унаган хүү Хабиб Нурмагомедов” гэжээ.
Сэтгэгдэл ( 6 )
Ядаргаатай зууралддаг, хөл гарнаас зүүгдчихээд салдаггүй нойтон хамуу байна лээ. Зодоон биш барилдаан үзээд байх шиг санагдсан.
Ugaasaa daruuhan zaluu bailaa, uuruu uu hlal guij bn lee, ter nuu Ireland huniig shashin shutleg uls ornoor doromjloj bolohguiee, ene bol arisnii uzeltei yalgaa bhguiî, yag Zidane shig
Uuliinhan iim l Mundag. Muusail Orosudin Ner dr garch bga ni Haramsaltai
Зодолдуул ингэ л зодолдох хэрэгтэй мэдээж 26 ялахдаа Хабиб ингэж шуугиан тариагүй даруухан л бсан Макрей өөрөө л буруутай хэдэн өөр шигээ мяа юмнуудтай рекамдаддаг л бсан тэрий нь нэг сайн ойлгуулсан Орос баавгайн уурыг хүргэхээр яаадгийн нь нг сайн харуулж хандын нь хаг дарлаадаа
Yaj vzhvv