Хабиб, Конор нарын тулааны дараа ХЭН ЮУ ХЭЛЭВ?

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 08

Өчигдөр /2018.10.07/ болсон Холимог тулааны UFC холбооноос зохион байгуулсан ОХУ-ын Хабиб Нурмагомедов, Ирландын Конор МакГрегор нарын тулаан өнөөдөр ч олны анхаарлын төв дэх сэдэв хэвээр байна.

Тулааны дараа тэдний хэн хэнийг буруутгаж, зөвтгөсөн олон мэдээлэл гарч, спорт сонирхогчид ч хэдийнэ хоёр талд хуваагджээ.

Ялангуяа Хабиб Нурмагомедов, Конор Макгрегор нарын тулааны дараах үйлдэл маргаан дагуулсаар.

Энэ талаар Америкийн холимог тулааны шилдэг тайлбарлагч Жо Роган “Конорын хамтрагч Диллон Дэнис Нурмагомедовыг доромжилсон. Тэр Хабиб руу хандан ямар нэгэн юм хэлэх зэргээр өдөөн хатгаж байсан. Тиймээс тулаан дөнгөж дуусангуут Хабиб хашлага даван гарч ирж, түүн рүү дайрлаа. Би нүдэндээ ч итгэж чадаагүй” гэж ярьжээ. Түүнчлэн мэргэжлийн хүмүүс “Хабиб үзэгчид рүү дайраагүй, тулааны туршид торны гаднаас хашгирч, хэл амаар доромжилсон Конорын багийн хүн рүү дайрсан. Тэр өөрийг нь байнга доромжилж байгаа талаар тулааны явцад шүүгчид удаа дараа хэлж байгаа харагдсан” гэсэн нь үнэнд нийцэж байна гэж Хабибын фэнүүд санал нийлж байна.

Тулааны өмнө Конор Макгрегор Хабибын менежер Али Абдель-Азизыг хэл амаар доромжилсон билээ. Энэ үед Хабиб “Конорын талаар маш ноцтой зүйл хэлье. Энэ хүн бол алан хядагч харх шүү дээ. Түүнийг 2001 оны есдүгээр сарын 11-нд Египетээс Нью-Йорк руу нисч ирэхэд нь таван улсын паспорт хурааж авсан байдаг. Тийм хүн энэ улсад байгаад би үнэхээр гайхаж байна” гэсэн юм. Конор хариуд нь Хабибыг өөрийг нь "Харх" гээд өөрийгөө "Шонхор" гэж дөвийлгөсөн. Конор түүнчлэн Хабибыг тасчиж хаяхаа хэлээд, менежерийг нь ч тулаанд дуудсан юм.

Конор Макгрегор тулааны үеэр Хабибын гэр бүл, эх орон, шашин шүтлэгийг доромжилсон гэх мэдээлэл тараад буй. Тэрбээр өрсөлдөгчийнхөө тэвчээрийг алдуулж, сэтгэлзүйн дайралт хийж ялах гэсэн ч уг санаа нь бүтэлгүйтлээ гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Хабиб тэр бүхнийг тэвчиж, сэтгэл хөдлөлөө удирдсанаар Конорыг ялсан гэх дүгнэлтийг олон нийт өгч байна. 

Хоёр тамирчны тулаантай холбоотой олон нийтийн дүгнэлтээс харъя.

...Ялагдсан ч ялна гэдэг энэ. Fuck Khabib! No sportsmanship! No count! Хабиб хашлаган дээгүүр давж, Конорын багийнхантай зодоон хийсэн. Гэтэл Хабибын багийнхан хашаан дээгүүр давж ринг рүү орон, өөрийгөө хамгаалж чадахгүй, сэхэл авч амжаагүй байсан Конорыг цохьсон. Хабиб бүсээ хураалгаж, UFC-гээс хөөгдөн, АНУ-ын визээ алдаж ч болох юм. Хабибыг хүмүүс жигшиж, шар айраг, ундааны сав гэх мэт зүйлсийг шидсэн. Харин Конор хүмүүсийн зүрхэнд аварга хэвээрээ үлдлээ. Конор хэдийгээр тулааны өмнө элдэв авир гаргасан ч тулааны дараа өрсөлдөгчөө болон багийнхныг нь хүндэлж, гар барин, хүндлэл үзүүлдэг. Ялсан хүн ийм ёс бус үйлдэл гаргаж бйагаа нь ялагдсантай бараг ялгаагүй...

...Дуулиант тулааны дараа гарч байгаа элдэв янзын цуу ярианд зарим залруулгыг хийе. Хабиб үзэгчид рүү дайраагүй. Тулааны турш торны гаднаас хашгирч, хэл амаар доромжилж байсан Конорын багийн хүн рүү дайрсан. Dana White бүсийг нь зүүж өгөхөөс татгалзсан юм биш. Тэр ингэсэн шалтгаанаа тайлбарлахдаа, "Хэрвээ би октагон дээр аваргын бүсийг зүүж өгсөн бол магадгүй эмх замбараагүй байдал хяналтаас гарах байсан байх. Уурласан ирландууд дэвжээ рүү гарт тааралдсан бүхнээ нүүлгэх байсан. Дараа нь юу болох байсныг хэн мэдэх билээ. Dana White Khabib-ийг дахиж UFC-д тулалдуулахгүй гэж хэлээгүй. Үймээн гаргасан этгээдүүд хэрвээ UFC-д гэрээтэй тамирчид байх юм бол тэднийг октагон дээр дахиж гаргахгүй гэж хэлсэн. Las Vegas-ын спортын комисс Хабибын аварга цолыг хураана гээгүй. Учир нь цол хураах эсэхийг зөвхөн UFC өөрөө л шийднэ. Харин комиссын зүгээс торгууль ноогдуулах, магадгүй тодорхой хугацаагаар эрхийг нь хасах хүртэл шийтгэл хүлээлгэх байх. Харин цол хураахын тухайд бол тулааны дараах хэвлэлийн бага хурал дээр Хабиа аваргын бүстэйгээ гарч ирсэн. Конор МакГрегорын зүгээс гаргасан өдөөн хатгалт гэхэд багадахаар олон удаагийн үйлдлүүдийг огт тоолгүй, хүйтэн царайлан өнгөрүүлж байсан боловч дотор нь ямар их уур хорсол дүрэлзэж байсныг ялалт байгуулсных нь дараа гаргасан үйлдлээс нь харлаа. Эх орон, шашин шүтлэг, гэр бүл, аавыг нь доромжилсон тэр олон үйлдлүүд түүнийг ингэтэл нь хилэгнэхэд хүргэсэн ч тулаанд нь нөлөөлж, хяналтыг нь алдуулж харин чадсангүй. Өмнө нь МакГрегор өдөн жингийн домогт аварга Jose Aldo-той тулалдахдаа яг ийм аргаар түүний хяналтыг алдуулж, улмаар алдааг нь ашиглан ялалт байгуулж байсан. Гэвч энэ арга нь Хабиб дээр амжилт олсонгүй. Тэр октагон дээр ямар ч сэтгэл хөдлөлгүй гарч, өдийг хүртэл хийж ирсэн тэр зүйлээ ямар ч алдаа гаргалгүй гүйцэтгэн, илт давуу ялалт байгууллаа... /UFC and NBA эргэн тойронд/

Ерөнхийдөө дээрх байдлаар хоёр тамирчны хэн хэнийг нь зөвтгөж, бас буруутгаж буй.

Харин тулааны дараах үймээний талаар Хабиби “Миний гаргасан үйлдэлд аав минь их уурлаж байгаа гэнэ. Би гэртээ хариад жинхнээсээ алуулсаан” гэсэн бол Конор Макгрегор "Надад том сургамж боллоо. Даагаа нэхэх тулааныг тэсэн ядан хүлээж байна" гэж жиргэжээ.

UFC холбооны ерөнхийлөгч Дана Вайтын мэдээлснээр Хабибын багийн гурван хүнийг баривчилсан байна. Гэхдээ удахгүй суллана, визийг нь хасна гэдэг бол баталгаатай мэдээлэл биш, сүртэй зүйл болохгүй байх гэжээ. Конор ч эр хүн шиг загнаж тэдний эсрэг гомдол мэдүүлэхгүй гэсэн байна. Хабибын аварга цолыг хураана гэсэн ярианы талаар мэргэжлийн хүмүүс “Цол хураах эсэхийг UFC өөрөө шийднэ. Харин комисс торгож, магадгүй тодорхой хугацаагаар эрхийг нь хасч шийтгэж мэднэ” гэжээ. Тэгээд ч Хабиб Нурмагомедов тулааны дараах хэвлэлийн бага хурал дээр аваргын бүстэйгээ гарч ирсэн юм.

Одоо тэгвэл Монголын холимог тулаан сонирхогчид болон энгийн үзэгчид энэ жилийн хамгийн дуулиант тулааны талаар олон нийтийн сүлжээнд юу бичсэнийг харъя. Зарим сэтгэгдэл хошигнолын агуулгатайг болгооно уу!

...Конор харин ч эр хүн шиг зан гаргалаа. Сайхан туллаа, ялагдлаа. Ялагдсаныхаа дараа "Том сургамж боллоо. Даагаа нэхэх тулааныг тэсэн ядан хүлээж байна" гэж жиргэсэн. Бас Конор хоншоортой загнаж, гомдол гаргахгүй гэсэн.... /Jagaa Damdin/

...Ялалт чухал уу, чухал. Гэхдээ хүнлэг зан, ёс жудаг бас чухал гэдгийг яруу тодоор харууллаа. Өөрийнхөө амжилтыг өөрөөсөө булаав. Амтгүй ялалт.... /Ochko Sukhbaatar/

...Хабиб мэргэжлийн тамирчин хүнд баймгүй авир гаргаж, шангаа хүртэв. Өрсөлдөгчөө хүндлээгүй учраас хүртэх ёстой хүндлэлийг нь UFC үзүүлсэнгүй...  /Baaska Eagle/

...Сагсуу шарыг аль хоёрдугаар үед дуусгачих дөхсөн Хабиб яллаа... /Temuulen Enkhbayar/

...Жинхэнэ зодоон нь дараа нь болох байсныг маниус яаж мэдэхэв дээ... /Galbayar Dashhuu/

...Дагестаны бөхийн тэмцээн боксоор төгсдөгийг мэддэгүй юм уу... /Enkhee Batbayar/

...KFC сайхан болж дууслаа. Doner сайн үзсэн ч Kebab ноолсоор байгаад дууслаа. Дэлчгэр шарын фэнүүд гомдолтой байгаа бол Өргөө дээр ирээд залга. Тоглох хэрэггүй....

...Холимог тулаан шүү дээ. Хабиб барилдааны мэдрэмж үнэхээр мундаг учраас илүүрхлээ. Тактик бас илүү байлаа. Конорыг яаж хялайлгах вэ гэдгийг  харууллаа. Хэвтээ барилдаан асар хүч шавхдаг. Барьц гишгэдэл, таазны шилжилт хөдөлгөөн өөрийнхөө хайрцгийг алдахгүй яваа байдал гээд... Хабибын хоёрдугаар үеийн хэвтээгийн хоёр гарынх нь ажиллагаа ямар гайхалтай байв аа. Нүдлээ шүү дээ. Таван үеэр 25 минут тоглож байгаа учраас цагийн хуваарилалтыг маш сайн тооцоолсон нь ойлгомжтой. Хабиб үхлийн цэг рүү очиж, амьгүй болж хялайх яагаачгүй байлаа. Төгсгөлд ард нь гараад чөлөөтийн накатны барьц аваад, доогуур сармайтай татаад, улмаар дамжаад боолт авчихлаа. Байлдааны самбын Дэлхийн хошой аварга шүү дээ, Хабиб. Самбын өчилт, боолтууд маш нарийн байдаг юм аа. Хабибын чөлөөт бөхийн багш нь Дэлхийн хошой аварга Сажид Сажидов. Боксын багш нь Олимпийн мөнгө, Дэлхийн хүрэл медальтай Нурмагомед Шанавазов. Мэдээж тэр Оросын чөлөөт бөхийг авч явдаг бөхийн орон Дагестаны Авар ястаны унаган хүү Хабиб Нурмагомедов... /Сосорбарам Шижирбат/

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
anderson silva (202.9.43.79) 2019 оны 02 сарын 04

аймар биш юм болсон байна шүү дээ сүртэй юм

0  |  0
Пп(202.21.106.158) 2018 оны 10 сарын 09

Шүүгч салгаагүй бол эрүүгийн нь мулт дарах байсандаа хохино муу далчигар новш

0  |  0
ИРГЭН(202.170.80.25) 2018 оны 10 сарын 09

Хабиб гоё лаасан даа харин ч нэг.

0  |  0
Ст(202.9.43.189) 2018 оны 10 сарын 08

Гэхдээл Хабиб илүү байсан, урагшаа залуу минь.

0  |  0
Zochin(150.129.142.185) 2018 оны 10 сарын 08

Goy toglolt boloogue. Goy zodoldchihgu, barildaj bgaal taarah shiw. Barilddag gazar ochij barildahgu. Uhsen archaagu hojson archaagu bandi

0  |  0
Zochin(150.129.142.185) 2018 оны 10 сарын 08

Goy toglolt boloogue. Goy zodoldchihgu, barildaj bgaal taarah shiw. Barilddag gazar ochij barildahgu. Uhsen archaagu hojson archaagu bandi

0  |  0
БАБЙА(202.21.127.142) 2018 оны 10 сарын 08

ХАБИБ ХАБИБ

0  |  0
.(202.9.41.141) 2018 оны 10 сарын 08

Хабиб мундаг

0  |  0
Хабиб(202.126.89.17) 2019 оны 02 сарын 04

Намайг яааж барахын бээ шүүгч салгаагүй бол алах байсын

0  |  1
зочин (66.181.182.19) 2018 оны 10 сарын 08

үнэхээр чадалтай тулаанч гэдгээ харууллаа харин дараа нь жаахан л тэвчих байсан даа

0  |  0
Зочин (202.21.124.133) 2019 оны 01 сарын 30

Тэр Ирланд түүний талынхан эхнээсээ л бүдүүлэг авир гаргаж Хабибийг доромжилж байсан ч тэр маш сайн тэвчсэн. Конор түүний хаанач хүрэхгшй байгааг хэн ч хэлнэ. Ялагдлаа хүлээж сураагүй, хоосон дээрэнгүй байдал нь англосаксончуудын төрөлх чанар. Өрөвдөлтэй холбоо! Ялсан, хүчтэй бүхнийг яг улс төрд гүтгэлэг, заль мэх хэрэглэдэг шигээ гутааж байгаа нь ердөө шившиг !!!

1  |  0
иргэн,(202.179.25.34) 2018 оны 10 сарын 08

манай Хойдууд үнэхээр Мундаг Амаараа элдэв долоон юм Чалчихаасаа илүү Ринген дээр гараад Ур чадвараа харуулах хэрэгтэй

0  |  0
Top