"Буэнос-Айрес - 2018" Залуучуудын III олимпийн наадмын 2 дахь өдөр өндөрлөлөө. Эхний өдөр жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 55кг жинд зодоглосон манай тамирчин Г.Тэмүүжин мөнгөн медаль хүртсэн бол өнөөдөр эмэгтэйчүүдийн 52 кг жингээс Л.Сосорбарам мөн мөнгөн медаль хүртэв.
"Буэнос-Айрес-2018" Залуучуудын олимпийн наадмын Монголын багийн ахлагч, Монголын үндэсний олимпийн хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ч.Амарсанаа баг тамирчдаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэв.
Энэ удаагийн наадмын жүдо бөхийн төрөлд Монгол улсаа төлөөлөн 2 тамирчин оролцож буй бөгөөд хоёул медаль хүртээд байна.
Манай тамирчид холимог багийн төрөлд мөн оролцох бөгөөд тэмцээн Улаанбаатар хотын цагаар маргааш /2018.10.10/ 21:00 цагт эхэлнэ.
Эх сурвалж: Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )