Арабын нэгдсэн Эмиратын Абу Даби хотод жүдо бөхийн "Их дуулга" тэмцээн энэ сарын 27-29-нд болно. "Их дуулга"-д 65 улсын 425 жүдоч оролцохоор бүртгүүлсэн байна.
Монгол Улсаас эрэгтэйчүүдийн 60 кг-д Г.Болдбаатар, 66 кг-д Г.Хэрлэн, Д.Төмөрхүлэг, 73 кг-д Г.Одбаяр, 81 кг-д Н.Дагвасүрэн, +100 кг-д Б.Тэмүүлэн, эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг нар зодоглохоор нэрс өгчээ.
Жүдочидтой холбоотой шинэ мэдээлэл хүргэхэд, өнгөрсөн жил Арабын Нэгдсэн Эмиратын нэрийн өмнөөс барилдахаар болсноо дуулгаж, өнгөрсөн хугацаанд яриа хэлэлцээгээ үргэлжлүүлж байсан Д.Төмөрхүлэг, Н.Дагвасүрэн, Б.Тэмүүлэн нар шийдвэрээ цуцалж, Монголын үндэсний шигшээ багтаа эргэн иржээ.
Д.Төмөрхүлэгийн хувьд өнгөрсөн оны Токиогийн "Их дуулга"-аас хойш тэмцээнд оролцоогүй бол Н.Дагвасүрэн, Б.Тэмүүлэн нар “Мастерс”-аас хойш мөн дэвжээнд гараагүй байгаа.
Сэтгэгдэл ( 2 )
Араб гэсэн нэртэй хунтэй гэрээ хийсэн юм шиг гарчиг болжэ
shashiny khatuu deglemtey ter gazar demii biz dee , bas moldawaas ochison kheden legioneruud ni durguy baygaa biz