Жүдо бөхийн -48 кг-ийн жингийн 2018 оны Дэлхийн шинэхэн аварга Дарья Билодид өнөөдөр /2018.10.10/ 18 нас хүрч байна.
Жүдогийн түүхэн дэх хамгийн залуу дэлхийн аваргыг эх орондоо очиход нь “Борисполь” нисэх буудал дээр хэдэн арван телевизийн камер, баглаа цэцгийн давалгаа угтан авсан юм. Украины үндэсний олимпийн хорооны тэргүүн Сергей Бубка түүнийг хүлээн авч уулзан, “Би 19 настайдаа дэлхийн аварга болж байлаа. Харин чи түүнээс өмнө чадлаа” гэж хуучилсан байдаг. Мөн түүний насандаа баймгүй хэрсүү барилдаж байгааг магтаж, спортын өдрийн тэмдэглэл хөтлөхийг зөвлөжээ.
Дарья өнгөрсөн хавар бэлтгэлийн үеэр эрүүгээ хугалж, гурван долоо хоног идэж, ярьж чадахгүй болсон тул Европын аварга шалгаруулах тэмцээнийг өнжсөн. Гэхдээ энэ бэрхшээл түүнийг дэлхийн аварга болоход саад болж чадаагүй юм. Түүний тухай дэлхийн бүх хэвлэлүүд шуугиж, үзэсгэлэнтэй байхаас гадна жүдогийн спортод үнэмлэхүй амжилт үзүүлнэ гэдэг хүн бүрт олддог хувь тавилан биш хэмээн бичиж буй. Одоо түүний цаашид гаргах амжилтыг, ялангуяа Токио-2020 олимп болон 2019 оны ДАШТ-д аваргаа хамгаалж чадах уу гэдгийг хүлээх л үлдлээ.
Г.Энх-Уянга
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
buh too n tegsh . ene mun ch ih huvi zayatai ohin bna. 2000 ond tursun. 2018 ond avarga bolson. 18 nas hursen. 10 sariin 10- n d tursun. 0 yumuu 8 aar tugsuun tootoi. mundag tengeriin hamgaalalttai ohin bna