Таэквондогийн олон улсын тэмцээн болно

З.Тэмлүүн | Zindaa.mn
2018 оны 10 сарын 11

Манай улсад анх удаа “Kimunyong 2018 MONGOLIA OPEN” таэквондогийн олон улсын тэмцээн энэ сарын 20-21-нд Хандгайт дахь "Олимп" цогцолборт болох гэж байна. Тэмцээнд БНСУ, Япон, ОХУ, БНХАУ, Казакстан, Узбекстан, Тайланд, Тайвань, Хонгконг зэрэг 10 гаруй улсын баг тамирчид оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ.

Тэмцээн бага нас, өсвөр үе, залуучууд гэсэн насны ангиллаар ганцаарчилсан болон багийн тулаан төрлөөр явагдах юм. Уг тэмцээнд Монголын таэквондогийн холбооны хот, аймаг орон нутгийн салбар холбоодын шилдэг 500 гаруй тамирчин хурд хүч авхаалж самбаагаа сорино. Монгол Улсад анх удаа болж буй энэхүү олон улсын тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж улмаар олимпийн эрхийн оноо олгох тэмцээн болгох зорилготой байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top