Монгол хэлний баялаг үгийн сан, яруу сайхнаар амилдаг, яруу найрагчийн хайр дурлалын магтууг бид өдгөө 20 дахь жилдээ сонсох гэж байна.
1991 оноос хойш 26 жилийн хугацаанд 20 дахь удаагаа зохион байгуулагдах гэж буй "Цагаан-Уул" хайрын шүлгийн наадмын тов гарчээ.
Тус наадмыг Монголын Залуучуудын холбоо /МЗХ/, Монголын Зохиолчдын эвлэл , МҮОНТ-ийн “Залуу удирдагч” сан, Монголын сэхээтний холбоо хамтран зохион байгуулах юм.
Наадмын зорилго:
Хамрах хүрээ: Залуу уран бүтээлч, яруу найрагчид
Хэзээ: 2018 оны 11-р сарын 02
Орон нутгаас оролцогчид:
Орон нутгаас оролцогчид 2018 оны аравдугаар сарын 25- 27-ныг дуустал тухайн аймаг, сумын Залуучуудын холбооны тодорхойлолтын хамтаар Myf@myf.mn хаягаар шүлгээ ирүүлнэ. /Холбогдох утсыг хавсаргах/
Улаанбаатар хотоос оролцогчид:
Улаанбаатар хотоос оролцогчид 2018 оны аравдугаар сарын 27- 31-нийг дуустал Монголын Залуучуудын холбоо /МЗХ/ 2 давхарт 207А тоотод бичгээр болон Myf@myf.mn хаягаар шүлгээ ирүүлнэ.
Материал бүрдүүлэх, хүлээн авах: Хайрын шүлгийн “Цагаан Уул 2018” наадамд оролцогчдын шүлгийг хэвлэмэлээр болон файлаар хүлээн авна.
Тавигдах шаардлага:
Шалгаруулах журам:
1 шат: 2018.11.01-нд оролцогчид чөлөөт сэдвээр оролцоно. Шүүгчдийн зөвлөлийн хурлаар бичгээр шалгаруулалт хийнэ II шатанд тэнцсэн 33 оролцогчийн нэрсийг зарлана.
2 шат: 2018.11.02 Шилдэг 33 оролцогч үндэсний хувцастай оролцох бөгөөд шүүгчдийн шалгаруулалтын оноогоор 13 шилдэг оролцогч шалгарна.
3 шат: Шилдэг 13 оролцогчдоос шүүгчдийн шалгаруулалтын оноогоор 5 шилдэг оролцогч шалгарна.
4 шат: Шилдэг 5 яруу найрагч шалгарч тэргүүн байрын төлөө өрсөлдөнө.
/Оноо тэнцсэн тохиолдолд нэмэлтээр шүлэг уншина/
Шагнал урамшуулал:
I-р байр- "Тэргүүний залуу" цол, тэмдэг, өргөмжлөл, "Цагаан-Уул 2018" цом, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйл
II-р байр- Өргөмжлөл, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйл
III-р байр- Өргөмжлөл, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйл
IV-р байр- Өргөмжлөл, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйл
V-р байр- Өргөмжлөл, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйл
Сэтгэгдэл ( 0 )