Монголын бүжгийн спортын холбооны ерөнхий чуулган хуралдлаа. Уг хуралдаанаар МБСХ-ны 2010 оны санхүүгийн тайлан, МБСХ-ны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, МБСХ-ны Тэргүүлэгчдийг сонгох, Санхүүгийн хяналтын зөвлөлийг байгуулах гэсэн дөрвөн асуудлыг хэлэлцжээ. Холбооны шинэ ерөнхийлөгчөөр Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч.Батыг сонгож, анхны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Арвинг холбооны хүндэт ерөнхийлөгчөөр өргөмжилсөн байна.
Б.Эрдэнэ
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )