Хакүхо өвдөгний мэс засал хийлгэх шаардлагатай болжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2018 оны 10 сарын 15

Гэмтлийн улмаас тойргийн барилдаан өнжсөн их аварга Хакүхо М.Даваажаргал энэ сарын 18-нд мэс засалд орохоор болжээ. Есдүгээр сарын башёд итгэлтэй түрүүлсэн аварга тойргийн барилдааныг эхлүүлсэн ч аравдугаар сарын 12-ноос барилдааныг орхисон юм. Тэрбээр өвдөгнийхөө рентген зургийг твийтерт оруулан, энэ талаар мэдэгдсэн билээ.

Их аварга одоо Токиод эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд аравдугаар сарын 9-нөөс эхлэн баруун өвдөг нь хөндүүрлэсэн тул маргаашнаас нь бэлтгэлд ч орж чадаагүй юм.  Их аварга өмнө нь хурууны ясны бэртлийн улмаас хоёр ч удаа мэс засалд орж байсан юм.

Аравдугаар сарын 3-нд эхэлсэн мэргэжлийн сүмо бөхийн намрын тойргийн барилдаан Изүмасано, Киото, Икэда, Күраёши, Сожа, Такамацү, Хирошима, Ямагүчид үргэлжилнэ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ХААГИЙ(203.91.118.180) 2018 оны 10 сарын 16

ИХ АВАРГАТАА АМЖИЛТ ХҮСЬЕ УЛАМ ИХ ХИЧЭЭГЭЭРЭЙ

0  |  0
ХААГИЙ(203.91.118.180) 2018 оны 10 сарын 16

ИХ АВАРГАТАА АМЖИЛТ ХҮСЬЕ УЛАМ ИХ ХИЧЭЭГЭЭРЭЙ

0  |  0
mgl man(66.181.161.126) 2018 оны 10 сарын 15

Xelsendee xurch,amjiltaa axiulax ni ene xunii zorilgo bolov uu.Ene domogt ix avargadaa xurdan edgeed daxiad xed xed turuulex boltugai gej eruue!!!

0  |  0
Zochin(150.129.140.189) 2018 оны 10 сарын 15

odoo bolimoor yum, tahir dutuu bolj uldsen nasandaa evdej zovoh hereg baina uu

0  |  0
Top