“Алдарт эх-2018” спортын наадам болно

Э.Тэргэл | Zindaa.mn
2018 оны 10 сарын 15

Алдарт эх цахим нэгдлээс санаачлан, Монголын Сагсан бөмбөгийн холбоо, Монголын Волейболын холбоо, Монголын ширээний теннисний холбоо, Монголын Шатарын холбоо, Монголын Дартсын холбоотой хамтран “Зөв гэр бүл-Зөв хүүхэд-Зөв нийгэм” уриан дор эрүүл аж төрөх зан үйлийг хэвшүүлэх, идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор “Алдарт Эх-2018” спортын анхдугаар наадмыг зохион байгуулах гэж байна.

Энэхүү спорт наадам аравдугаар сарын 21-ний өдөр Батлан хамгаалахын их сургуулийн спорт зааланд болох бөгөөд дөрвөөс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн, Алдарт эхийн одонтой ээжүүд төрсөн сараараа баг болон хуваагдаж, сагсан бөмбөг, гар бөмбөг, дартс, шатар, даам, ширээний теннис зэрэг спортын 6 төрлөөр өрсөлдөх юм байна.

Facebook дэх “Алдарт эх” цахим нэгдэл нь 6000 гаруй идэвхитэй дэмжигчидтэй бөгөөд эмэгтэйчүүд, хүүхэд, гэр бүлд чиглэсэн олон арга хэмжээг зохион байгуулсаар ирсэн бөгөөд саяхан “Алунгоо Эх” ТББ, “Монголын Эмэгтэйчүүдийн Хатан Эрдэнэ холбоо”, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Гэр бүл хүүхэд залуучуудийн хөгжлийн газар” зэрэг байгууллагууддтай хамтран “MRS MONGOLIA WORLD 2018-Гоо ээж” улсын анхдугаар уралдааныг амжилттай зохион байгуулсан юм.

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top