Бөхийн чөлөөт, сонгомол барилдааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 19-25-нд Унгарын нийслэл Будапешт хотод болно. Дэлхийн аваргад өрсөлдөх Монголын шигшээ багийн түрүүч өнөөдөр /2018.10.16/ Будапештийг зорилоо. Эрэгтэйчүүд эхэлж явж байгаа бол бүсгүйчүүд 18-ны өглөө ниснэ.
Монголын эрэгтэй бөхчүүд 1963 онд, эмэгтэй бөхчүүд 2001 онд Болгарын нийслэл Софид болсон ДАШТ-ээс дэлхийн дэвжээнд барилдаж эхэлсэн бөгөөд долоон алт, 20 мөнгө, 30 хүрэл, нийт 57 медалийг эх орондоо авчирсан түүхтэй.
Эрэгтэйчүүдийн 49, эмэгтэйчүүдийн 30 дахь удаагийн тэмцээнд чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, Гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, Ц.Баярсайхан, ОУХМ Б.Батзориг, Ө.Ууганбаяр нарын удирдлага дор эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцох юм.
Монголын тамирчдаас Гавьяат тамирчин О.Насанбурмаа хамгийн олон удаа буюу 10 дахь удаагаа дэлхийн аваргад тоосоо өргөхөөр болж байна.
Гавьяат тамирчин Г.Мандахнаран долоо, Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, Гавьяат тамрчин П.Өнөрбат зургаа, Гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ О.Үйтүмэн, Г.Наранчимэг, Э.Нарангэрэл нар тав, ОУХМ Б.Шоовдор дөрөв, Т.Түвшинтулга, Н.Золбоо, Э.Сумъяа, А.Батцэцэг нар гурав, ОУХМ Ө.Батзул, Э.Даваачимэг нар хоёр дахь удаагаа ДАШТ-д зодоглох гэж байна.
Харин Т.Тулга, Б.Бямбадорж, Л.Төртогтох, Э.Гантуяа, Х.Болортуяа нарын таван тамирчин дэлхийн шилдгүүдтэй анх удаа нүүр тулах юм.
БУДАПЕШТЭД ЗОДОГЛОХ МАНАЙ ТАМИРЧДЫН ДАШТ-Д ОРОЛЦСОН БАЙДАЛ
ЭРЭГТЭЙ
57 кг: Э.Бэхбаяр - 5
61 кг: Т.Түвшинтулга - 3
65 кг: Т.Тулга - Анх удаа
70 кг: Б.Бямбадорж - Анх удаа
74 кг: Г.Мандахнаран - 7
79 кг: П.Өнөрбат - 6
86 кг: О.Үйтүмэн - 5
92 кг: Л.Төртогтох - Анх удаа
97 кг: Ө.Батзул - 2
125 кг: Н.Золбоо - 3
ЭМЭГТЭЙ
50 кг: Э.Нарангэрэл - 5
53 кг: Э.Сумъяа - 3
55 кг: Э.Даваачимэг - 2
57 кг: А.Батцэцэг - 3
59 кг: Б.Шоовдор - 4
62 кг: Э.Гантуяа - Анх удаа
65 кг: Х.Болортуяа - Анх удаа
68 кг: С.Батцэцэг - 6
72 кг: О.Насанбурмаа - 10
75 кг: Г.Наранчимэг - 5
Сэтгэгдэл ( 0 )