"Рио-2016” олимпийн аварга, дэлхийн хошой аварга, Японы Шохей Оно Монголд иржээ. Түүнийг Японы мэргэжлийн сүмод хүч үзэж байсан Токүсэгава Б.Ганболд, мөн Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ болон аварга Н.Батсуурь, арслан П.Бүрэнтөгс нарын бөхчүүд өчигдөр /2018.10.17/ орой онгоцны буудлаас тосч авсан байна.
Риогийн олимпийн жүдо бөхийн 73 кг-д түрүүлж, дэлхийн шилдэг жүдоч гэдгээ батлан харуулсан алдарт Шохей Оно Монголд байх хугацаанд жүдо болон үндэсний бөхчүүдтэй бэлтгэл хийж, туршлага хуваалцах гэнэ.
Сэтгэгдэл ( 4 )
айлчлаад байхдаа ч яах уу дээ ИРЛЭЭ гэнэ биз дээ кккк
Уваа ямар сайхан юм бэ??? Шохо Оногоос сураад ааах юм их бий дээ. Сайхан зочилоорой жапан хуу.
Ono chin uvsiih baisiimuu