Монголын анхны олимпийн медальтнуудын хөрөгтэй мөнгөн зоос бүтээжээ

Э.Тэргэл | Zindaa.mn
2018 оны 10 сарын 18

Манай гаригийн хүн төрлөхтөний спортын оргил болсон олимпийн их наадмаас монголчууд медаль хүртсэний түүхт 50 жилийн ой тохиож байна.

Төрийн ордонд өнөөдөр /2018.10.18/ эхэлсэн Биеийн тамир, Спортын улсын зөвлөгөөний эхэнд олимпийн анхны алдартнуудаа алдаршуулах зорилгоор хийлгэсэн медальтнуудын хөрөг бүхий мөнгөн зоосыг гардууллаа.

Мексикийн Мехико хотноо болсон Зуны олимпийн 19 дүгээр наадмаас мөнгөн медаль хүртсэн Жигжидийн Мөнхбат, хүрэл медаль хүртсэн Данзандаржаагийн Сэрээтэр, Чимэдбазарын Дамдиншарав, Төмөрийн Артаг нарын хөрөг бүхий дурсгалын мөнгөн зоосыг медальтнууд болон тэдний гэр бүлд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-ын дарга Ц.Шаравжамц нар хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө.

Монгол Улсын спортын түүхэнд олимпийн наадмаас 28 тамирчин 29 медаль хүртжээ.

Зөвлөгөөний эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх олимпийн бүх медальтнуудад хүндэтгэл үзүүлж, дурсгалын зүйл гардууллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top