АТГ-ын ажлын хэсэг Булган аймагт ажиллаж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 10 сарын 18

Авлигатай тэмцэх газрын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээр ахлуулсан ажлын хэсэг Булган аймгаас ажлаа эхлүүллээ.

Ажлын хэсэг 2018 оны аравдугаар сарын 15-наас Булган аймгийн Баяннуур сум, Дашинчилэн сум, Хишиг-Өндөр суманд ажиллаж, сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, Засаг даргын орлогч, Засаг даргын Тамгын газрын дарга нартай уулзаж, удирдамжийн зорилго, чиглэлийг танилцуулж, тус сумын удирдлагаас гаргасан 2017, 2018 оны тушаал, шийдвэр, дүрэм журам, Засаг даргын захирамж зэрэг баримт бичгийг хянан үзэж, зарим арга зүйн заавар, зөвлөмжийг өгч ажиллав. Ялангуяа сумын төсөв санхүү, худалдан авах үйл ажиллагаа болон Сум хөгжүүлэх сан, Орон нутгийн хөгжлийн сан, Засаг даргын нөөц хөрөнгийн зарцуулалт, зээлийн эргэн төлөлт, хэрэгжилтийн байдлыг хянан үзэж, зарим зөрчил гаргасан албан тушаалтнуудын асуудлыг нягталж хянан шалгаж байна. Энэ ажилд Үндэсний Аудитын газрын ажилтнууд хамтран оролцож байгаа юм.

Ажлын хэсгээс аравдугаар сарын 17-ны өдөр Булган аймгийн ИТХ-ын дарга М.Оюунбат, Засаг дарга З.Батзориг болон Засаг даргын дэргэдэх байгууллагын удирдлагуудтай уулзаж, шалгалтын удирдамж, хамрах хүрээг танилцуулж, мэдээлэл арга зүйгээр ханган ажиллалаа. Ажлын хэсэг тус аймгийн албан тушаалтнуудын гаргасан тушаал, шийдвэр, хүний нөөцийн бодлогын хэрэгжилт, төрийн үйлчилгээнний нөхцөл байдал, төлбөр хураамж тогтоосон баримт бичгүүд, төсөв санхүү, худалдан авах үйл ажиллагаатай танилцаж, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянан үзэх юм байна.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ббб(202.21.117.62) 2018 оны 10 сарын 19

АТГ амжилт хүсьс Хархоринд ирж төрийн өмчит болон сургууль албан байгууллагуудад шалгат хийгээч урьж байна. Хархорины 2-р сургууль гэ дампуу газар банйа захирал нь байдаггүй дандаа эзгүй байдаг багш нар нь архиддаг

0  |  0
иргэн (103.229.123.246) 2018 оны 10 сарын 19

АТГ-ын шалгалтад амжилт хүсье.Энэ шалгалт Оюунбатын сценараар явчих байх даа.Тэгэхээс санаа зовж байна.Тэр нөхрийг өөрийнх нь завхруулсан улсын хөрөнгө мөнгөний асуудлыг шударга л гаргаасай шалгаасай.Иргэнд яаж хөөцөлдөөд олддоггүй зээл,төслийн зарцуулалт энэ тэрийг нь олон түмнээс мэдээлэл авч тэрний мөрөөр үзвэл үр дүн нь үнэнд ойрхон гарна даа .Харж байя АТГ-ын шалгалтынханг.Хүний мууг үзэх гээгүй гагцхүү шударгыг л хүсэж,хууль бусад шүүмжлэлтэй хандсан юм шүү.

0  |  0
Top