ӨНӨӨДӨР: Г.Мандахнаран нарын дөрвөн бөх БАРИЛДАНА

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 20

Бөхийн чөлөөт барилдааны насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ Унгарын Будапешт хотод өнөөдөр /2018.10.20/ эхлэх билээ. Тэмцээнд 114 орны 860 бөх оролцох бөгөөд есөн өдрийн турш үргэлжлэх юм.

ДАШТ чөлөөт бөхийн эрэгтэй 61 кг, 74 кг, 86 кг, 125 кг-ын жингийн барилдаанаар эхлэх ба Улаанбаатарын цагаар хэсгийн барилдаан 16:30-21:30 цагийн хооронд эхлэх бол хагас шигшээ 22:45-23:45 цагийн хооронд болно.

ӨНӨӨДӨР ДӨРВӨН ТАМИРЧИН БАРИЛДАНА

Манай бөхчүүдээс өнөөдөр эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд Т.Түвшинтулга, 74 кг-д Г.Мандахнаран, 86 кг-д О.Үйтүмэн, 125 кг-д Н.Золбоо нар барилдана.

ОУХМ Т.Түвшинтулга эхний барилдаанаа Кыргызстаны Улукбек Жолдошбековтой хийнэ. 61 кг-д нийт 23 бөх хүч үзнэ. Харин 74 кг-ын жинд барилдах Гавьяат тамирчин Г.Мандахнаран эхний барилдаандаа Сербийн бөх З.Эфиндевтай учраа таарчээ. Түүний жинд 32 бөх барилдах юм. 86 кг-ын жинд барилдах ОУХМ О.Үйтүмэн эхний барилдаанаа БНХАУ-ын тамирчин Зушен Линтэй эхлүүлнэ. Чөлөөт бөхийн хамгийн хүнд жин болох 125 кг-д манай улсаас ОУХМ Н.Золбоо барилдана. Тэрбээр эхний тойрогт АНУ-ын бөх Ник Гвяздовскитай хүч үзнэ.

Г.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
мандахнаран(66.181.160.77) 2018 оны 10 сарын 20

монголчууд чөлөөт бөх гэж мэддэг юм уу ...дэлхийн аврага гэж юу бнаа зурагтаар гарах байхдаа үзье байз ...

0  |  0
Top