ДАШТ: О.Үйтүмэн эхний өрсөлдөгчөө яллаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2018 оны 10 сарын 21

“Будапешт-2018” чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ эхэллээ. Эхний өдөр эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд “Жакарта-2018” Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ О.Үйтүмэн Монголын тамирчдын салхийг амжилттай хагаллаа.

Тэрбээр эхний барилдаандаа БНХАУ-ын бөх Зушен Линийг оноогоор цэвэр (10:0) яллаа. Ингэснээр О.Үйтүмэн 1/8 шигшээд Пан-Америкийн хошой аварга Кубын Юриески Торребланкатай хүч үзэх болж байна. Түүний жинд АНУ-ын Давид Тайлор эхний даваанд олимп, дэлхийн аварга Ираны Хассан Язданиг 11:6-гаар яллаа.

Унгарын Будапешт хотод өнөөдөр /2018.10.20/ эхэлж буй бөхийн чөлөөт барилдааны насанд хүрэгчдийн ДАШТ-нд 114 орны 860 бөх оролцож байна. Өнөөдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 61 кг, 74 кг, 86 кг, 125 кг-ын жингийн барилдаан болох ба Монголын шигшээ багаас 61 кг-ын жинд Т.Түвшинтулга, 74 кг-д Г.Мандахнаран, 86 кг-д О.Үйтүмэн, 125 кг-д Н.Золбоо нар барилдана.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.179.26.80) 2018 оны 10 сарын 21

erhii ni avsan tv bgaa yumuu uzmeer bna

0  |  0
дугар(66.181.161.106) 2018 оны 10 сарын 20

Үзэх боломжийг хэлж ѳгѳѳч

0  |  0
Top