ДАШТ: Т.Түвшинтулга яллаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2018 оны 10 сарын 21

“Будапешт-2018” чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ эхэллээ.

 Тэмцээний эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд өрсөлдөж байгаа оюутны дэлхийн аварга, Азийн АШТ-ий хүрэл медальт “Аваргууд” академийн тамирчин ОУХМ Т.Түвшинтулга эхний барилдаанд Азийн АШТ-ий хошой хүрэл медальт, өсвөр үе, залуучуудын Азийн аварга Кыргизстаны бөх Улукбек Жолдошбековыг 8:6-гаар яллаа. Манай бөх барилдааны эхэнд Кыргызстаны бөхөд зургаан оноо алдсан ч найман оноо дараалан авснаар ялалтыг өөрийн болгож чадлаа. Т.Түвшинтулга 1/8 шигшээд өнгөрсөн жилийн ДАШТ-ий мөнгөн медальт, Европын хошой аварга ОХУ-ын Гажимурад Рашидовтой барилдана.

ДАШТ-нд 114 орны 860 бөх оролцож байна. Өнөөдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 61 кг, 74 кг, 86 кг, 125 кг-ын жингийн барилдаан болох ба Монголын шигшээ багаас 61 кг-ын жинд Т.Түвшинтулга, 74 кг-д Г.Мандахнаран, 86 кг-д О.Үйтүмэн, 125 кг-д Н.Золбоо нар хүч үзэж байна.
Т.Түвшинтулгын өмнө ОУХМ О.Үйтүмэн мөн БНХАУ-ын бөх Зушен Линийг ялж, 1/8 шигшээд шалгараад байгаа. О.Үйтүмэнгийн дараагийн өрсөлдөгч нь Пан-Америкийн хошой аварга Кубын Юриески Торребланка.

 

    

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top