Монголд гурав хоногийн хугацаатай ирсэн "Рио-2016” олимпийн аварга, дэлхийн хошой аварга, Японы Шохей Оно өнөөдөр /2018.10.20/ буцжээ.
Түүнийг Японы мэргэжлийн сүмод хүч үзэж байсан Токүсэгава Б.Ганболд, мөн Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ болон улсын аварга Н.Батсуурь, улсын арслан П.Бүрэнтөгс нарын бөхчүүд Монголд урьж, жүдогийн алдарт бөх Монголд байх хугацаандаа жүдо бөхийн үндэсний шигшээ багийнхантай болон “Увс нуур” үндэсний бөхийн дэвжээний бөхчүүдтэй бэлтгэл хийж, туршлага солилцсон юм.
Үндэсний бөхийн зодог шуудаг өмсөн, монгол үндэсний бөхийн бэлтгэл хийх нь түүнд таалагдсан бололтой. Инстаграмдаа “Монгору сүмо” гэсэн тайлбартайгаар зургууд нийтэлжээ.
Сэтгэгдэл ( 2 )
mgl zaluuch.da naad unjsan gedsend ee anh.rch sejg.n haragdaj zaluu uls bie zuv hugj.lch umhii yum .d yaj mgl ohid mini hamt amdardag bna
Увсын далдагануур заргач нөхөд урьж авчирсын биздэ ха хааа