Унгарын алдарт хөлбөмбөгчин Ференц Пушкашийн нэрэмжит "Пушкаш академи"-д суралцаж буй Г.Ганбаяр, Б.Ган-Эрдэнэ, Ж.Эрдэнэзолбоо нар сурлага, спортын амжилтаараа манлайлж буй сайхан мэдээг дуулгахад таатай байна.
Пушкаш академийг 2016 онд зорьж, өдгөө мэргэжлийн хөлбөмбөгчний гэрээ байгуулан тоглож байгаа Г.Ганбаярын тоглолтын ур чадвар улам дээшилсээр байгаа аж. Г.Ганбаяр 19 хүртэлх насныхны лигийн дөрвөн тоглолтод оролцохдоо гурван гоол оруулж, нэг гоолын дамжуулалт өгсөн нь үүнийг нотолно.
Б.Ган-Эрдэнэ, Ж.Эрдэнэзолбоо нар сурлага, сахилга батаараа өндөр үнэлэгдэж, тоглолтын ур чадвар нь өсөн нэмэгдэж байгааг Унгар дахь төлөөлөгчид бидэнд мэдээллээ.
Унгарын "Пушкаш академи"-д 2016 оноос Г.Ганбаяр, О.Хантэнгэр, Д.Тэмүүлэн, Б.Амгаланбат, А.Дөлгөөн, П.Ууганбат, Б.Ган-Эрдэнэ, Ж.Эрдэнэзолбоо гэсэн найман хүүхэд суралцаад буй билээ.
Эх сурвалж: МХБХ
Сэтгэгдэл ( 2 )
Bayar xurgie amjilt xusie
bygded ni amjilt hysie