Бөхийн чөлөөт барилдааны насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Монголын шигшээ багийн гол найдварын нэг, ДАШТ-ий хошой хүрэл медальт, “Жакарта-2018” Азийн наадмын аварга, 2015 оны Азийн аварга, “Хангарьд” спорт клубийн тамирчин, Гавьяат тамирчин Э.Бэхбаяр эхний барилдаандаа ялагдав. Эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдсөн манай бөх Азийн наадам болон ААШТ-ий хүрэл медальт, Ираны Реза Атрид 1:6 харьцаагаар ялагдал хүлээлээ. Ингэснээр Э.Бэхбаяр өрсөлдөгчөө шигшээд шалгарахыг хүлээх үлдэж байна.
Э.Бэхбаярын хувьд өнгөрсөн наймдугаар сард болсон Азийн наадамд түрүүлж, алтан медаль хүртсэн билээ.
ДАШТ-ий хоёр дахь өдөр чөлөөт бөхийн 57, 65, 79, 92 кг жингийн урьдчилсан шат, 61, 74, 86, 125 кг жингийн финалын барилдаан болж байна. ОУХМ Т.Түвшинтулга дагах барилдаанд ялсан бол 65 кг-д өрсөлдөж байгаа Т.Тулга нэгдүгээр тойрогт ялсан. Одоо 79 кг-д П.Өнөрбат, 92 кг-д Л.Төртогтох нар удахгүй дэвжээнд гарна.
Сэтгэгдэл ( 0 )