Бөхийн чөлөөт барилдааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ий эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд өрсөлдөж буй ОУХМ Т.Тулга хоёрдугаар тойргийн барилдаандаа “Парис-2017” ДАШТ-ий мөнгө, ЕАШТ-ий нэг алт, дөрвөн мөнгөн медальт Польшийн дагестан легионер Магомедмурад Гажиевийг ялснаар шөвгийн наймд шалгарлаа.
Өсвөр үеийн Азийн аварга, Тахтийн цомын алт, Дмитрий Коркиний ОУТ-ий мөнгөн медальт, “Арслан” клубийн тамирчин ОУХМ Т.Тулга эхний тойрогт 2017 оны ЕАШТ-ий хүрэл медальт Словений Давид Хабатыг цэвэр ялсан.
Манай бөх 1/4 шигшээд ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадам болон Азийн аварга, Энэтхэгийн Бажранг Пунья, БНСУ-ын Ли Сён Чул нарын ялсантай барилдана.
ДАШТ-ий хоёр дахь өдөр чөлөөт бөхийн 57, 65, 79, 92 кг жингийн урьдчилсан шат, 61, 74, 86, 125 кг-ын жингийн финалын барилдаан болж байна.
Л.ТӨРТОГТОХ ЭХНИЙ ЯЛАЛТАА АВЛАА
ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 92 кг-ын жинд өрсөлдөж байгаа Красноярскийн “Алтан Гранпри”-гийн хүрэл, Дмитрий Коркиний нэрэмжит ОУТ-ий алт, хүрэл медальт, “Монголиа Опен” ОУТ-ий хошой аварга, “Арслан” клубийн тамирчин, ОУХМ Л.Төртогтох 1/8 шигшээ барилдаанд Казахстаны Нургали Нургайпулиг 2:1-ээр ялав. Тэрбээр эхний тойрогт хийлсэн. Одоо манай бөх шөвгийн наймд ЕАШТ-ий хошой хүрэл медальт, Беларусийн Иван Янковскийтэй хүч үзнэ.
Сэтгэгдэл ( 4 )
Shuud damjuulj bga suvag bnuu
Shuud damjuulj bga suvag bnuu
Shuud damjuulj bga suvag bnuu
Shuud damjuulj bga suvag bnuu