ДАШТ: Б.Шоовдор хүрэл медаль хүртэж, О.Насанбурмаа аваргын төлөө барилдах боллоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2018 оны 10 сарын 24

Унгарын Будапешт хотноо болж буй бөхийн чөлөөт болон сонгомол барилдааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ий эмэгтэйчүүдийн 59 кг-ийн жинд барилдсан Баатарын ШООВДОР хүрэл медалийн төлөөх барилдаанд Мексикийн бөх Ромеро Бонильяг 4:2 оноогоор ялж, дэлхийн аваргын медальтан боллоо /2018.10.23/.

Мөн өчигдөр эмэгтэйчүүдийн 72 кг-ийн жинд барилдсан Монгол Улсын Гавьяат тамирчин , Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гурван  хүрэл медальт О.Насанбурмаа Дэлхийн аварга цолны төлөө барилдахаар шалгарлаа. Тэрбээр өнөөдөр /2018.10.24/ алтан медалийн төлөө Канадын бөх Жастина Ди Стасиотой барилдана.

Монголын тамирчдаас Гавьяат тамирчин О.Насанбурмаа хамгийн олон удаа буюу 10 дахь удаагаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй. Тодруулбал, тэрбээр Гуанжоу-2006, Токио-2008, Москва-2010, Стамбул-2011, Страткон-2012, Будапешт-2013, Ташкент-2014, Лас-Вегас-2015, Парис-2017, Будапешт-2018 гэсэн ДАШТ-үүдэд оролцож, гурван хүрэл медалийг эх орондоо авчирсан юм.

Ийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн тэмцээн дуусч, эмэгтэй чөлөөт бөхийн төрлөөр үргэлжилж байна. Монголын эрэгтэй багийн тухайд зургаан тамирчин эхний долоон байрт бичигдсэн ба 1 хүрэл медаль хүртэж, хоёр тамирчин 5, гурван тамирчин 7-р байр эзэлж, Будапештийн дэвжээнд өрсөлдсөн 63 багаас 57 оноогоор VII байрт бичигджээ. Өнгөрсөн онд эрчүүд 11-д жагсч байсан юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.170.68.38) 2018 оны 10 сарын 24

behbayar yasan be

0  |  0
дд(202.131.226.182) 2018 оны 10 сарын 24

сүүлийн дайралт... АЛТ авна шүү...

0  |  0
Top