Өнөөдөр онцгой өдөр болж байна. “Будапешт-2018” бөхийн чөлөөт барилдааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ий дэвжээнээ Монголын багийн гурав дахь медальтан тодорлоо.
Эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд зодоглосон ДАШТ-ий гурван хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа алтан медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий хүрэл медальт, Пан-Америкийн гурван удаагийн аварга, Канадын К.Жюстинаг барсангүй. Барилдааныг 4:2 харьцаагаар канад бөх илүүрхэж, манай бөх мөнгөн медаль хүртлээ. Энэ жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан өмнөх өдөр /2018.10.23/ болж, шинэ дүрмийн дагуу өнөөдөр медалийн төлөөх барилдаан болж байгаа юм.
О.Насанбурмаа бол энэ удаагийн дэлхийн аваргыг зорьсон тамирчдаас чөлөөт бөхийн ДАШТ-д ХАМГИЙН ОЛОН буюу 10 удаа оролцож байгаа цорын ганц тамирчин.
Мөн тэрбээр Монголын спортын түүхэн дэх олимпийн төрлийн ДАШТ-ээс ДӨРВӨН МЕДАЛЬ хүртсэн АНХНЫ тамирчин болж байна. Жүдо, чөлөөт бөхийн төрлөөр дэлхийн дэвжээнээс гурван медаль хүртсэн зургаан тамирчин Монгол Улсаас тодорсон байдаг. Тэд,
Гавьяат тамирчин О.Насанбурмаагийн ГОЛ АМЖИЛТУУД
67 кг: Токио 2008 - Хүрэл медаль
63 кг: Стамбул 2011 - Хүрэл медаль
67 кг: Будапешт 2013 - Хүрэл медаль
72 кг: Будапешт 2018 - Мөнгөн медаль
Сэтгэгдэл ( 11 )
гайхалтай бахархаж байна
Халуун баяр хүргье. Мундаг байна аа
Bayr hvrgie mundag ohindoo gaihuulj bn duu
Bayr hvrgie mundag ohindoo gaihuulj bn duu
Bayr hurgy sain bn
Bayr hurgey. Hul gar n shalbarsan huurhii ih zovson bna. Odoo amraa
Агуу,агуу.Төрмөл бөх юмаа.Аз амжилт бүхэн ивээг!
Баяр хүргэе!
Монголын анхны гоц авъяастан байнаа дараа жилийн дэлхийн аваргад алт авах болтугай хурай хурай