Х.Цагаанбаатар: Монголын жүдо бөхийн холбоо намайг ХАЛАХ ШИЙДВЭРЭЭР хариу барилаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2018 оны 10 сарын 26

Монгол Улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, жүдо бөхийн ДЭЛХИЙН АВАРГА, олимпийн наадмын хүрэл медальт, жүдо бөхийн залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Х.Цагаанбаатар дөнгөж сая цахим хуудсаараа дамжуулан дараах мэдэгдлийг хийлээ. Түүний цахим хуудсандаа бичсэн тайлбарыг хүргэе.


Х.Цагаанбаатар миний биеийг жүдо бөхийн дасгалжуулагчаас ХАСАХ ШИЙДВЭР гарсан байна. Ойлгосонгүй бас итгэсэнгүй.  

Бодит байдал

Одоогоос гурван жилийн өмнө буюу 2015 оны есдүгээр сарын 25-ний өдөр  Жүдо бөхийн холбооны өрөөнд нарийн бичгийн дарга М.Бөхбат, ахлах дасгалжуулагч О.Балжинням багш хоёр бэлтгэлийн өмнө намайг дуудаж, “Чи Монголын жүдод хэрэгтэй байна, барилдангаа багшилсан нь дээр” гэж санал тавьсан юм. Энэ талаар бодож үзээд  “Ямар ч байсан багшилъя. Багш, дасгалжуулагч болоход биеэ бэлтгэе. Судлая. Харин наана нь 1-2 тэмцээнд оролцъё. Спортын замналаа ялагдлаар дуусгахыг хүсэхгүй байна” гэдгээ хэлсэн.  Тэр хоёр ч зөвшөөрсөн. Гэтэл бэлтгэл дээрээ орж иртэл хэвлэлийнхэн ирчихсэн байв. Нарийн бичиг М.Бөхбат орж ирснээ тамирчдыг жагсааж, “Манай Х.Цагаанбаатар өнөөдрөөс багшийн эгнээнд шилжиж байна. ЗОДОГ ТАЙЛЖ байгаа” гэж шууд зарласан. Би тухайн үед маш их гайхаж, сэтгүүлчдийн асуултад “Чаддаг зүйлээсээ тамирчдадаа, дүү нартаа зааж өгнө” гэж хэлсэн байдаг. Ер нь бол намайг иймэрхүү байдлаар жүдо бөхөөс дэвшүүлэн зайлуулсан.

Мэдээж намайг тамирчны хувиар дахиж нэг ч тэмцээнд явуулаагүй. Оролцохоор төлөвлөж байсан сүүлийн хоёр тэмцээн, дэлхийн дэвжээн дээр зодог тайлах хүсэл минь талаар болсон. Хэдийгээр энэ бодол маань биелээгүй ч амласан ёсоор би багш, дасгалжуулагчийн үүргээ биелүүлж эхлээд байсан. Гэтэл орон тоо байхгүй гэсэн шалтгаанаар тамирчны цалинтайгаа бүтэн жил ажиллалаа. 2016 он дуусах үед шигшээ баг бүрдүүлэх гэж нилээн юм болж байж журам гаргасныг санаж байгаа байх. Шинэчилсэн тэр журман дээрээ шигшээ баг дээр спорт холбоод өөрсдөө сонгон шалгаруулт зарлаж, багш нараа сонгоно гэсэн заалт оруулсан байсан.

Багш, дасгалжуулагчдыг сонгон шалгаруулахдаа,

1.Дасгалжуулагчийн онол
2. Компьютерийн энгийн хэрэглээний программ дээр ажиллах чадвар
3. Анагаах ухааны мэдлэг
4. Хэлний мэдлэг зэргийг харгалзана гэж заасан байдаг юм.

Ийм дөрвөн шалгуур үзүүлтээр шалгалт авсан. Би оролцсон. Жүдо бөхийн тухайд 8 багш өрсөлдсөний тавыг нь шигшээ багт авна гэж байсан юм. Шалгалтыг Үндэсний биеийн тамирын Дээд сургууль дээр авч, дүнг танилцуулахад миний бие оноогоор гуравт жагссан байлаа. Дараах дарааллаар.

1. О.Балжинням
2. Х.Эрдэнэ-Од
3. Х.Цагаанбаатар
4. н.Эрдэнэбат
5. Д.Баттулга
6. Г.Дашдаваа
7. Ш.Цэвэлмаа
8. Ц.Шийрэв

Гэтэл холбооны Хяналтын зөвлөлийн дүрэмд нийцүүлж, оноо өгнө гэснээр Хяналтын зөвлөл дасгалжуулагчдын сонгон шалгаруулалтад нөлөөлж эхэлсэн. Монголын жүдо бөхийн Хяналтын зөвлөлд Б. Пагва, М. Бөхбат, Ж.Ганболд, Г.Бат-Эрдэнэ, Ш.Баясгалан, н.Билэгт (Үндэсний шигшээ баг) нарын хүмүүс багтсан. Тэдний тайлбарласнаар дээрх шалгалт дасгалжуулагчийг сонгох гол үзүүлт болохгүй, сонгох шалтгааны 20 хувийг эзлэх болсон.  

Өөрөөр хэлбэл, шигшээ багийн Ахлах дасгалжуулагч нь,

  • Өндөр зэрэглийн тамирчинтай сүүлийн 3 жил тасралтгүй ажилласан байна
  • Хууль эрх зүйн мэдлэгтэй байна
  • Ёс суртахуун, хүний эрхийг хүндэлдэг байна гэхчлэн шалгуур үзүүлэлт тавьж, тус бүрт нь 0-20 оноо өгөх байдлаар үнэлэн, намайг сонгон шалгаруулалтаас үндсэндээ хассан /Жич: Сүүлийн 3 жил өндөр зэрэглэлийн тамирчинтай ажилласан байх гэсэн үзүүлэлт үнэндээ шалтаг/.

Тамирчид бид насаараа өндөр зэрэглэлд бэлтгэлээ хийж, өндөр зэрэглэлийн тамирчинтай ажиллаж, өрсөлдөж ирсэн хүмүүс шүү дээ. Тэгээд ч би ахлах дасгалжуулагч болно гээгүй. Туслах дасгалжуулагчаар ажиллахыг л хүссэн. Тэд зөвшөөрөөгүй.

Надад тухайн үед багш дасгалжуулагч болоход нас хэрэгтэй юм байна гэсэн бодол төрсөн. Гэтэл яагаад жүдо өндөр хөгжсөн орон сайн тамирчдаа татамигаас буунгуут шууд багш болгодог юм бэ? Яагаад гэвэл тэд дасгалжуулалтын онолын нэг чухал зүйл болох загварчилсан хичээлийг биеэр, бодитоор үзүүлдэгт байдаг. (Үүнд мэх, техник, барьц, барилдааны арга барил, цагийн хувиарлалт зэрэг багтана).

Яг тэр үед БТСГ-ын дарга Ц.Шаравжамц, Гавьяат дасгалжуулагч, Ардын багш Ч.Насантогтох нар “Х.Цагаанбаатар аа, чи Монголын жүдо бөхөд хэрэгтэй. Залуучуудаа сургамаар байна.  Тамирчны халуун дээрээ байгаа чадвар, туршлагаа шигшээ багт зориулах хэрэгтэй” гэж зөвлөсөн юм. Нэгэнт жүдогийн хаалгыг чимээгүй хаах, залуучуудаа шууд орхиж явах хүсэл, бодол надад байгаагүй болохоор жүдо бөхийн Залуучуудын шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллах саналыг би хүлээж авсан. Тэд надад итгэж, залуучуудын шигшээ багийн багш болгосон.

Залуучуудын шигшээ багт:

1. Л. Сосорбарам (52 кг)
2. Л. Энхрийлэн (57 кг)
3. Б. Ганхайч (63 кг)
4. Э. Гандиймаа (+78 кг)
5. Ж. Амарболд (60 кг)
6. Ц. Цогтбаатар (73 кг)
7. Б. Амартүвшин (60 кг) нарын тамирчид багтсан.

Ингэж тэд 360.000 төгрөгийн цалинтайгаар, миний бие 480.000 цалинтайгаар залуучуудын шигшээ баг бүрдсэн. Тамирчид маань мэдээж Үндэсний шигшээ баг дээр хамт бэлтгэлээ хийсэн. Миний бие тодорхой хэмжээгээр тэд нартайгаа ажилласан.


Гэтэл энэ үеэс намайг Монголын жүдо бөхийн холбоо “Урилгагүй зочин” гэж харж эхэлсэн бололтой. Спортоо, хамт олноо, жүдо бөхийн нэр хүндээ хамгаалж хайрлах үүднээс би олон зүйл дээр дуугүй өнгөрч ирсэн. Тэвчиж байсан. Сүүлдээ байнга ад шоо үзэгдэх болсон. Гэхдээ миний дүү нар, шигшээгийн залуус нэг нь ч гэсэн амжилт гаргаасай. Өөрийн чаддаг нэг ч гэсэн зүйлийг зааж өгөх юмсан гэсэн хоёргүй сэтгэлээр зүтгэж өнөөдрийг хүртэл ажилласан.  Тодорхой хэмжээнд үр дүн гарсан гэж бодож байгаа...

БСШУСЯ-ны Бодлого зохицуулалтын газар болон БТСГ-ын хамтарсан журам шинэчлэгдсэнийг спортын хүрээнийхэн нэгэнтээ мэдсэн байх. Тэр журмаар,


1. Шигшээ багийн багш дасгалжуулагч тамирчдыг холбоо сонгоно.
2. Улсаас спортод зориулж буй, мөнгийг холбоо захиран зарцуулна.
3. Улсаас өгч буй тамирчдын цалинг холбоо дансаараа авч, тамирчид, багш нартаа олгоно гэхчлэн олон зүйл өөрчлөгдсөн.

Харамсалтай нь, энэ өөрчлөлтөөс болоод захаасаа зарим спорт холбоод тамирдынхаа цалинг тавихгүй удаах, нийгмийн даатгалыг нь хоцроож төлөх зэрэг асуудал байнга гардаг болсон.

Үүссэн нөхцөл байдлаас харахад, Монголын Үндэсний шигшээ баг биш, Монголын жүдо, буудлага, чөлөөт бөхийн холбооны шигшээ баг болон хувирч байна. Ингэж спорт холбоод нь бүхнийг шийдэх бүрэн эрхтэй болсон юм бол БТСГ, Үндэсний шигшээ багийн алба гэж байгаад яах юм бэ! Энд олон хүний хөлс хүч, ажлын байр, хэмнэлт, эрх ашиг гээд олон зүйл хөндөгддөг.

Энэ бүхнийг би шүүмжлэх үедээ шүүмжилж, тамирчид, дасгалжуулагчдынхаа эрх ашигт хэрэгтэй санааг хэлж ирсэн.  Гэсэн ч эцэст нь Монголын жүдо бөхийн холбоо намайг шигшээ багийн дасгалжуулагчаасаа ХАЛАХ ШИЙДВЭРЭЭР хариу барилаа.

НЭГ Л САНАЛ БАЙНА

Тамирчдын амжилт гаргах нас, цаг хоёр богинохон шүү.  Хүн бүрийн бие организмд тохирсон,  эрдэм шинжилгээ, анагаах ухаанд суурилсан, судалгаанд тулгуурласан,  орчин үеийн онол практик хосолсон бэлтгэл, сургуулилалтын нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, баг тамирчдаа бэлтгээрэй дээ. Одоо наад Ханжимей Матей буюу ALL бэлтгэлээ болих хэрэгтэй.

Хэдий болтол шүглийн өмнөх дараах гэсэн бэлтгэл хийж хэр хол явах гэсэн юм бэ?  48 кг тамирчин +100 кг-ын тамирчин хоёрын булчингийн ажиллах чадвар, авч байгаа ачаалал, бие организм, биеэс шатаж байгаа өөх, биеэнд үүсэж буй креатинфосфат АТФ гэх мэт зүйлс, хүний биоритм энэ бүгд тэс өөр ялгаатай шүү дээ.  Яагаад нэг нь сайн, нөгөө нь муу барилдаад байна вэ! Адилхан зайд гүйж, адилхан хугацаагаар барилдааны бэлтгэл хийгээд байхаар тодорхой биз дээ.  Судалгаа зорилго зорилт хэрэгжүүлэх механизм хүрэх үр дүн гэх мэт зүйлс нь тодорхой бус болохоор аргагүй ээ. Сүүлийн үед гарч байгаа амжилтын үндэс нь бие бялдар буюу хүчний бэлтгэлийг тусдаа, өөр өөр газар хийж, мэргэжлийн багштай ажиллаж байгаатай шууд холбоотой шүү.

Би өөрийн үзүүлж чадаагүй амжилтдаа дүү нараа хүргэх хүсэлтэй явж ирсэн.

Одоо нэгэнт би Монголын жүдод хэрэггүй болсон юм бол өмнө олон удаа хойш тавьж ирсэн өөр улсуудын саналыг хүлээн авахдаа бэлтгэе дээ.

Монголын ард түмэн, Монголын төр жүдо бөхийн спортод үзүүлсэн олимп, дэлхийн амжилтыг маань үнэлж, Монгол Улсын Гавьяат тамирчин, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн.

Энэ үүднээс харахад би одоо жүдотой, жүдогүй амьдарч болох юм шиг санагдах байх. Тийм ээ, би шигшээ багийн дасгалжуулагчийн алба, эрх мэдэл, 480 мянган төгрөгийн цалинд шунаагүй.

Гол утга нь би өөрийгөө энэ спортод өртэй, залуу үеэ бэлтгэх боломжтой гэж үнэн сэтгэлээсээ бодож, өөрөөсөө үүнийг шаардаж ирсэн...

Монголын маань шигшээ баг хүлээн аваагүй ч би жүдогийн гэр бүлээс явах болоогүй ээ. Залуу нас, амьдралаа тэр чигт нь зориулсан жүдо бөхийн татами дээр тамирчин байхдаа би том мөрөөдөлтэй байсан. Татамиас буугаад харин олимп, дэлхийн медальтан бэлтгэх дахиад нэг мөрөөдөлтэй болсон. Үүнийгээ би биелүүлэхийн төлөө явна.

Эцэст нь хэлэхэд, ноён М.Бөхбат аа, ард түмний минь хайртай, Монголын жүдо бөх нүдэн дээр бутарч байна. Унаж байна. Залгамж халаа залуу тамирчид үгүйлэгдэж байна. Зохион байгуулалт, дэг журам, хариуцлагын тогтолцоо гэдэг зүйл ус агаар мэт хэрэгтэй байна. Хэлэхийг хүсэж байгаа ч чадахгүй яваа олон хүний өмнөөс би үүнийг дамжуулчихъя.

Тэр хүмүүс өөрийг тань биш хайртай спортоо бас Ерөнхийлөгчөө хүндлээд чимээгүй явдаг юм шүү.  Дарга тэгсэн, дарга ингэсэн гэдэг наад худлаа хүний нэр барьж, бусдыг айлган дарамталдаг зангаа болих хэрэгтэй.  Холбооны удирдлага, багш нарын хооронд худал ярьж, мэлздэгийг чинь нэг бус удаа тэвчлээ. Хамгийн цаад зах нь Хэн ямар тэмцээнд орох нь тодорхой байх ёстой. Тэгж байж тамирчид тухайн тэмцээндээ хариуцлагатай бэлтгэнэ.

Тэмцээнд анхнаас нь бэлтгэсэн тамирчнаа бас оруулж сур. Бүх юмыг нууцын зэрэглэлтэй хийдэгээ одоо болих ёстой.  Би үүнийг өөрийнхөө төлөө бус өрөөлийн төлөө, Амжилт өөд тэмүүлж яваа тамирчдынхаа төлөө хэлж байна. Эхлээд тоглоомынхоо дүрмийг тохирчих, тэгээд дүрмийн дагуу тогловол хэн хэндээ амар байх.

Арабын нэгдсэн Эмиратын нэр дээр барилдах гэж байсан тамирчид яагаад гэнэт болив? Билет, виз нь ирчихсэн байхад тэд яагаад нисэх онгоцны буудлаас гэр рүүгээ буцав??? Энэ хүүхдүүд бүтэн жил тэмцээн, уралдаанд ороогүй. Цалин ч байхгүй, хохирч үлдлээ.

Дахиад хэлье. Жүдочдод онол арга зүйн үндэстэй, эрдэм шинжилгээ, судалгаа, спортын ангагаах ухаан, онол практик хосолсон ОРЧИН ҮЕИЙН ЖҮДОГИЙН сургалт, дасгалжуулалт хэрэгтэй байна. Хэдэн тамирчдынхаа унаган авьяасан дээр тогтож байгаа энэ дасгал сургуулилтынхаа арга барилыг одоо өөрчил.

Хичнээн хичээгээд хоцрогдоод байна.

Болохгүй бол гадаадаас мундаг багш нарыг урьж авчирч багшлуулаад, залуу дасгалжуулагч нараа дагуулаад сургал даа.
Жүдо бөхийг сонгосон энэ спортод амьдралаа зориулж яваа дүү нар минь ээ, 2020 он ойртлоо.

Бэлтгэлээ дээд зэргээр хийгээрэй.
Сурч болох бүхнийг өөрийгөө дайчилж сураарай. Амжилт-ялалтад заавал хүрээрэй.
Токиогийн олимпод амжилт хүсье.

ХАМТЫН ХҮЧ АМЖИЛТ


Хүндэтгэсэн:

ЖҮДО бөхийн Дэлхийн аварга
Олимпийн наадмын хүрэл медальт
ДАШТ-ий хүрэл медальт
Азийн наадмын аварга
Ази тивийн хошой аварга
Зүүн Азийн аварга
Оюутны Дэлхийн аварга
Самбо бөхийн Дэлхийн хошой аварга
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчин  Хашбаатарын Цагаанбаатар

Сэтгэгдэл ( 55 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бөхчүүд(202.9.43.5) 2018 оны 10 сарын 28

Хамгийн эр хүний шинжгүй шалчагнуур хов ярисан хүмүүс эрчүүд бөхчүүд байх юм ингэж байхаар сайхан алалцаад эр хүн шиг шоронд яваа

0  |  0
9999(94.186.205.108) 2018 оны 10 сарын 27

Балайр заваан хөлс үнэртүүлсэн юмнууд шиврээ ч угааж чадахгүй наад хэрүүлээ боль

0  |  0
9999(94.186.205.108) 2018 оны 10 сарын 27

Увсынхан одоо болноо арай дэндүү юм Баянаа хүргэн асан Сүхбат монгол бөх түүний өргөөгөөр тоглосон одооЖҮБХ бүгдийг...

0  |  0
Зочин(103.229.120.75) 2018 оны 10 сарын 27

Авир муутай амьтан болоод л жийгдэж бгаагаа ойлго

0  |  0
иргэн(202.179.27.67) 2018 оны 10 сарын 27

Балжинням гэж хазгай шулга салга пиздаагаас 100000000000000000000000000000000000000 дахин илүү шт,тэр мэк кий мэккийгаач ээ гэж хашгирахаас өөр юу ч мэдэхгүй лалар шуналын тип одоо зайлах цаг нь болоогүй юмуу

0  |  0
Үндэстэн(202.126.89.85) 2018 оны 10 сарын 27

Дэлхийн дайтай тэмцээнээс алт ч ш а а ж чадаагүй ллр бна

0  |  0
Элбэгдоржоо(112.72.11.106) 2018 оны 10 сарын 27

Цагаанбаатарыг намын ялгавараар хөөж бна энэ бол ардчилсан гэх монголын эмгэнэл...баттулга шургаа биз

0  |  0
ЖЕНКОГИЙН УЛС ТӨРЧ(202.179.26.127) 2018 оны 10 сарын 27

ТӨВШИНБАЯР ЦАГААНБААТАР ГЭСЭН ЖЕНКОГИЙН ХАЛААСНЫ УЛС ТӨРЧИД УЛС ТӨРӨӨ ХИЙЦГЭЭ!

0  |  0
irgen(66.181.182.80) 2018 оны 10 сарын 27

Zuv zuv demjij bna

0  |  0
туяа(202.9.42.46) 2018 оны 10 сарын 27

энэ Бөхбат холбоогоо тарааж дуусгалаа. арай хувийн компани шиг насаараа дарга хийнэ гэж зүүдлээд бгаа юмуудаа. ээлж халаатай. солих болсоон. подоо Бөхбат,Балжиням 2 өөрсдөө больёоо гэсэн нь дээрээ.

0  |  0
энхээ(202.9.42.46) 2018 оны 10 сарын 27

Цагаанбаатарын зөв. гадагшаа гар, тамирчидаа аваад. 380, 480₮-өөр цалинжина гэж юу байхав. тэгээд ч БТСГ гэж улсын байгууллага байсаар байхад холбоо руу цалин мөнгө шилжүүлдэг маш буруу. Бөхбат, Балжиням 2ын арга барил хоцрогдсон бнаа. энэ 2 зайлах хэрэгтэй. сая азербайжанд манай шигшээ маш муу амжилт үзүүлсэн. Энэ Бөхбат ерөнхийлөгчийн нэр бариад, олигтой юм хийхгүй бнаа. Балжинямыг солих хэрэгтэй. Хурдгүй, үлбэгэр харагдаж бсан Азербайжанд.

0  |  0
Mgl(172.56.12.19) 2018 оны 10 сарын 27

Dasgaljuulagch tamirchin uur holboondoo zahiragdahgui bol durtai zuilee hii

0  |  0
Варанё(150.129.142.211) 2018 оны 10 сарын 26

Та юу гэж бодож байна гэж асуувал. Би ингэж хариулна. Халхыг Увстай,Оросыг Хятадтай,Хөдөөний орд гээд байгаа хүмүүсийг хотынхонтой хэрэлдүүлэхгээд байгаа Дэлхийн банк ОУВСан СОРОС ын сан гээд Монголыг маань сорж идэж байгаа Америк жүүд нарын эсрэг бичээчээ. МАНАН бол өнгөрсөн шүү. Бид дийлэхгүй юм шиг байна. Үр хойч үе маань дийлэхгүй байхдаа.

0  |  0
Бадраа найз чинь(202.126.89.211) 2018 оны 10 сарын 26

Холбооны зөв шүү дээ Цагаанбаатар чинь ТЕГ- н спорт хороон дарга шүү дээ ийм байхад яаж шигшээгийн багш хийх вэ.Холбоо руугаа дайрахаа боль эсвэл даргаа хий үгүй бол дасгалжуулагчаа хий.Албан тушаалд очсоноо ингэж хамгаалж болохгүйээ Цагаанаа.Амжилтын төлөө хамтдаа ТББ чинь Албан тушаалийн төлөө хамтдаа болчихлоо.

0  |  0
Мийшаа(59.153.113.143) 2018 оны 10 сарын 26

Тэр Бөхбат гэдэг нөхрийн царайг нь мэднээ. Шүүгч хийгээд байдаг билүү? Тэр өөрөө барилдаж үзсэн юм болов уу? Дэлхийнхийг байг гэхэд улсын аваргыг хэдэн удаа хийсэн хүн бэ? Юм үзээгүй тэнэг хүнд бага ч болов эрх мэдэл өгөх ийм л гайтай байдаг юм. Ер нь барилдаж үзээгүй, барилдсан ч олигтой амжилт гаргаж байгаагүй амьтдыг бөхийн холбоонд байлгах хэрэггүй дээ. Дэлхий, олимп, тивийн болоод бусад том тэмцээнд амжиллттай барилдсан арга туршлага, техник, тактикаар баялаг сайхан хүмүүс зөндөө байна. Ард нийтийнхээ үгийг сонсоно гэдэгт найдаж байна.

0  |  0
Зочин(182.160.1.6) 2018 оны 10 сарын 26

Цагаанаа бөхийн дэвжээ байгуулаад шавь нараа тусдаа бэлтгэж улсын аваргааар оруулж хэн гэдгээ харуул. Чамайг дэмжих пүүс компани захаасаа бгаа байх гэж найдаж бна. Дээр нь жудо бөхийн ТВ-ийн тайлбарлагчаар ажиллаач. Одоогийн тайлбарлагч Шижир билүү дэндүү хатуу, бүдүүлэг үг хэллэгтэй хүүхдээс илүү тайлбарлах байх. Энэ бол санал шүү.

0  |  0
Иргэн(45.117.35.18) 2018 оны 10 сарын 26

Бөхбат нь хэний хүү юм бэ? Спортынхон ер амжилт гаргаад овоо гайгүй болохоор хэн нэгнээ шахах асуудал гаргаад байх шиг.Ялангуяа дасгалжуулагч нарыг нь яаж сонгон шалгаруулаад байдаг юм,100% саналаар гэж байхгүй байх ,гэхдээ олонхын саналаар болгодог бол зүгээр дээ.Цагаанаа өөрөө гадагшаа гарчихаач ээ,тэнд нь сайн тамирчид бэлдээд хэн бэ гэдгээ харуулчих,наад хувалзнууд чинь холдож ээ.үхэж байж л зай болох байх

0  |  0
Sanal(202.131.231.230) 2018 оны 10 сарын 26

Odoo tamirchin hund hudulmuriin baatar ugduguu bolih heregtei. Durtai yum bol bieiin tamiriin baatar ugj bai aaa.

0  |  0
нүд чих(66.181.189.244) 2018 оны 10 сарын 26

Гайгүй яваа холбоог гайд учруулах эхлэл юм шиг.Үнэхээр тийм юм бол тусдаа сургууль холбоо байгуулах нь нээлттэй биздээ?!! Болж байгаа юман дээр бэлэн юман дээр очих,булааж авах шунахай сэтгэл санаа бөхийн өргөөний үйлдэл, зэрэгтэй төстэй үйл ажиллагаа болж магадгүйг хүмүүс хэлжээ. Ортой байхыг үгүйсгэх аргагүй ээ.Анхаарцгаа бүгд.

0  |  0
zochin(66.181.160.101) 2018 оны 10 сарын 26

asuudal garsan bol buruugaa ehled uuruusuu hai ,busadruu byy chih

0  |  0
М.Б Оффшорчин мөн үү(184.164.146.10) 2018 оны 10 сарын 26

Ерөнхийдөө Цагаанбаатар аваргын үзэл бодлыг дэмжиж байна хошуу нэмэрлэхэд М.Бөхбат гэдэг хүн эхнэрийн Б.Оргилсүрэнгийн хамт оффшор данстай ч гэлүү, оффшорт бүртгэлтэй компанийн хувь эзэмшдэг ч гэлүү нэг тийм яриа байдаг л юм. Сайн аавын нэрийг овжин л ашиглаж байгаа юм шиг байгаа юм даа Бөхбат. Угаас нэг удирдлага олон жил монополдоод ирэхээрээ тэгээд шинээр, өөр өнцгөөс харах нь багасаад нэг тийм ялзрах шат руугаа явдаг байж магадгүй юм МЖБХ. спорт холбоодын хэрүүл тэмцлийг яанадаа хөөрхий нөгөө Токио нь хаяанд ирчихсэн байдаг дотроо уралцаад суухаас өөр бүтээж байгаа гавьяа ч ховорхон болж

0  |  0
Зочин(66.181.169.110) 2018 оны 10 сарын 26

Үнэхээр тамын тогооны үлгэр гэж манай улс юм даа, юм бүхэн дээр гайгүй яваа нэгнээ доош нь хийх гэсэн нөхдүүд. Увсынханд яасан дургүй хүмүүс вэ, аргагүй дээ тамын тогооны үлгэрээр хамгийн дээр байгаагаа доошоо татаж байгаа нь энэ л дээ. Увс хүмүүс энэ улсын чинь нэр төрийг дэлхийд тахалж байна шүү дээ. Олимп дэлхийн медальтнуудаа хаанахын хэн гэдгийг нэг судлаад үзээрэй та нар.

0  |  0
би(64.119.21.233) 2018 оны 10 сарын 26

Цагаанбаатараа, Чи бол сайн бөх. Чамайг Монголд хэн ч танина. Чи өөрөө хувийн жудогийн сургууль байгуулчих. Заавал наад нэг хэдэн юмтайгаа зууралдаад хэрэггүй, хайран залуу нас, авьяасаа барлаа. Өөрөө сайн тамирчин бэлдээд хэн болохоо харуул. Чи чадна. Чамд итгэж байна.

0  |  0
зочин(202.179.26.128) 2018 оны 10 сарын 26

залуу байгаа дээрээ явсан дээр дээ эргээд ирхэд чинь арай цэвэрших байлгүй дээ

0  |  0
Ш(64.119.16.185) 2018 оны 10 сарын 26

MSC жудо бөхийн дэвжээ байгуулж бга гэсэн тийшээ очооч

0  |  0
Irgen(202.9.42.137) 2018 оны 10 сарын 26

Odoo chi bnoo chamaas bagsh bolson ch amjilt garahgui ee

0  |  0
АМЖИЛТ ГАРГАХГҮЙ НЬ(182.160.39.113) 2018 оны 10 сарын 26

ЖҮ-ДО ОВОО БАЙСАН.ОДОО УНАЖ ЭХЭЛСЭН.БАЛЖИННЯМАА ЦАГААНАА НАСАА ГЭХ МЭТ ИЛҮҮ УЛСУУДАД СУУДЛАА ТАВЬЖ ӨГӨӨ.ЭЗНИЙ АЛБА ЭЭЛЖТЭЙ.

0  |  0
Маш нууц (202.21.124.129) 2018 оны 10 сарын 26

Цагаанаа чи больж үз Баянмөнх аваргын хатгаасаар жүдогийн холбоог самрах гэж байгаа чинь ойлгомжтой ш дээ. 1.Ерөнхийлөгч Баттулга бөхийн өргөөг төрд авах саналыг засгийн газарт хүргүүлсэнийг Увсын бөхчүүд эсэргүүцсэн. Төр бөхийн өргөөг эзэмшилдээ авах тогтоол гаргах гэхээр Нямдорж Хүрэлбаатар нарын сайдууд гаргуулдаггүй. Одоо гол явагдаж байгаа хор бол жүдогийн холбоог самарч холбооны ерөнхийлөгчөөр Увсын Дорлигжавийг ерөнхий нарийн бичгийн даргаар Цагаанбаатарыг томилох хорыг хутгаж. Цагаанбаатар гэж онгироо сагсуу бацааныг увсынхан сумлаж байна.

0  |  0
Мие(66.181.161.48) 2018 оны 10 сарын 26

Гадагшаа гарчих өө

0  |  0
Jj(66.181.160.45) 2018 оны 10 сарын 26

Mongold dandaa l tamiin togoonii ulger bh yumdaa

0  |  0
Zochin(37.169.250.191) 2018 оны 10 сарын 26

Amjilt

0  |  0
Zochin(37.169.250.191) 2018 оны 10 сарын 26

Amjilt

0  |  0
Zochin(31.35.91.181) 2018 оны 10 сарын 26

Buhbatiig ogtsruulaachee novchiin hulgaich ve

0  |  0
K(14.0.156.229) 2018 оны 10 сарын 26

Ugaasaa buhuu sda hamag hor hutgaj erunhiilugchiin ner barij hamag horiig hutgadag. Erunhii nariin bichgiin dargaa ch oipgodogggui businessiinhen buhuu gedeg huntei uulzay geheer guilgaj said darga shig zagnaj uulzdaggui. Ternees n bolood tamirchdiin huvtsas hunariig uursduu idej hudlaa gachin hiilgedeg. Tsalingiin munguur bagsh nar lizingee tuldug uursduu iddeg. Zaluuchuud bugd l eokiig bodood duugui bdag ene yavdliig zogsooldoo erunhiilugchuu neg sain chaddag ner devshih surag garval hor hutgana. Odoo holboo unendee l hed huvaagdsan hagaral muutai bn. Tsagaanaagiin ene ugs sain yavaasai

0  |  0
зочин(103.9.91.40) 2018 оны 10 сарын 26

цаашдын ажилд амжилт хүсье.

0  |  0
б(202.131.243.190) 2018 оны 10 сарын 26

Үнэн зөв хэлжээ. Монголын бүх холбоодод ийм зүйл бугшсан шиг ээ.

0  |  0
зочин(59.153.87.163) 2018 оны 10 сарын 26

Их л омголон нөхөр харагддаг. Мөн тамираа хөөхгүй УИХ- д ч нэр дэвшээд үсчээд тараа таниулаа биздээ

0  |  0
zugeer l zailj uz.(66.181.176.161) 2018 оны 10 сарын 26

judo buhiin holboog shantaajilaad butehgui bolohoor ingej hudlaa unen yum hucaj uuriiguu ard tumeneer uruvduuleh gesen naad teneg durvud argaa ter Baynmunkh Ganbold nar chin zaaj ugsun uu?undesnii buhiig uvs-n durvuduud busniulj chi bas nutgiinhaa durvuduudiin horond orj judo-g samarch hagalj butargah hor nairuulaad bga yum uu?ene uls judo chamtai chamgui hugjinu hol yvna.ter heden durvuduudteigee dald orj uz.zugeer l zail.

0  |  0
Top