ЭТТ: IPO гаргах олон улсын зөвлөх компанийг сонгон шалгаруулж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 25

“Эрдэнэс Тавантолгой”-н /ЭТТ/ хувьцааг олон улсын зах зээлд гаргахтай холбогдуулан олон улсын зөвлөх үйлчилгээний багийг сонгон шалгаруулах ажил үргэлжилж байгаа аж. Ирэх сарын эхээр буюу арваннэгдүгээр сарын 07-ны өдөр эхний шатны дүн гарна гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

“Одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Эцсийн байдлаар сонгон шалгаруулалт дууссаны дараа олон нийтэд нээлттэй зарлана” гэж УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар ярьсан юм.

Энэ сарын эхээр Засгийн газрын төлөөлөл, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, албаны бусад хүмүүс Нью-Йорк болон Торонтогийн хөрөнгийн биржийн удирдлага, компанийн төлөөлөлтэй уулзаж санал солилцсон байна. “Эрдэнэс Тавантолгой” компани IPO гаргахтай холбоотойгоор хүлээлт өндөр байгааг салбар яамнаас онцолсон юм.

Арваннэгдүгээр сарын дундуур Австрали болон Англид зохион байгуулагдах уул уурхайн томоохон форумд оролцох бөгөөд энэ үеэрээ “Эрдэнэс Тавантолгой”-н IPO болон “Оюутолгой” компанийн талаар холбогдох албаны хүмүүстэй хэлэлцээ хийхээр болжээ.

Б.Азаа

zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top