Ноён Томас Бах Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулганд оролцох цаг заваараа хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, ОУОХ-ны үйл ажиллагааг танилцуулж, Монгол Улсын спортын хөгжил, олимпийн хороон дахь үүрэг, оролцооны асуудлаар ярилцлаа.
Тухайлбал, ОУОХ “Азийн хүүхдийн их наадам-2020” Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод болох гэж буйтай холбогдуулан залуу тамирчдыг мэргэжлийн арга зүйгээр сургаж, спортын амжилт гаргахад нь түлхэц үзүүлж байгаа талаараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцуулсан юм. Мөн “Олимп эв нэгдэл” хөтөлбөрийн хүрээнд манай улсын тамирчдад тэтгэлэг олгож, тамирчин, дасгалжуулагчдыг бэлтгэж байгаа зэрэг ОУОХ-ны Монгол Улс дахь үүрэг, оролцооны талаар дэлгэрэнгүй танилцуулав.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Азийн хүүхдийн их наадам-2020”-ыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж буй талаараа танилцуулж, “Олимп эв нэгдэл” хөтөлбөрийн хүрээнд манай улсын тамирчдад өгч буй тэтгэлэг болоод зарим спортын төрөлд мэргэжлийн арга зүйгээр хангаж буйд нь талархал илэрхийллээ. Түүнчлэн энэ хөтөлбөрийг цаашид спортын олон төрлөөр үргэлжлүүлэх, нягт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлж, дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцлоо.
ОУОХ-ны удирдлагуудтай хийсэн энэхүү уулзалтад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, олимпийн алт, мөнгөн медальт Найдангийн Түвшинбаяр Ерөнхийлөгчтэй хамт оролцов.
Эх сурвалж: President.mn
Сэтгэгдэл ( 1 )
URLAG SPORTIINHNOO SHAGNAAD ERDEMTEDEE DEMJIHGUI BOLOHOOR BUTEELCH