Германы алдарт "Боруссия Дортмунд" клуб, Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/, МИАТ компанийн гурвалсан хамтын ажиллагааны хүрээнд тус клубийн өсвөрийн багш, дасгалжуулагч нар Монголд ирж, өсвөрийн хөлбөмбөгчидтэй ажиллан, олон хүүхэд багачуудыг Европын хөлбөмбөгтэй танилцууллаа.
Тус сургалтын дараа МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар "Боруссия Дортмунд"-ын багш, дасгалжуулагч нарын сургалт үр дүнтэй байсныг хэлээд, хэрвээ урт хугацаанд, тогтмол явагдах боломж олдвол Монголын өсвөрийн хөлбөмбөгт огцом өөрчлөлт гарахыг онцолж байсан юм. Ерөнхийлөгчийн энэ хүсэлтийг "Боруссия Дортмунд" клуб хүлээн авч, 2019 оны дөрөвдүгээр сард Германы топ клубийн академийг Монгол Улсад байгуулахаар тохирлоо.
Ингэснээр ирэх жилээс эхлэн "Боруссия Дортмунд"-ын академиас төрж гарсан супер одууд болох Марко Ройес, Марио Готце, Нюри Шахин, Антонио Рудигер, Марсел Шмелцер зэрэг тоглогчдод олдсон боломж монгол хүүхдүүдэд ч нээлттэй болж байна.
Европ тив төдийгүй дэлхийд зартай хүүхдийн сургууль болох “Пушкаш академи”-д монгол хөвгүүд суралцаад гурван жил болж байгаа бол ирэх жилээс Европын өөр нэгэн гайхалтай клубийн академи Монголд данслагдаж, монгол хүүхдүүд суралцах болсныг бахархалтайгаар дуулгая.
Сэтгэгдэл ( 1 )
bayrallaa