Хөлбөмбөг: Монголын эмэгтэйчүүдийн шигшээ Австралид 18:0-ээр хожигдлоо

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 26

Азийн хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг 19-өөс доош насны эмэгтэйчүүдийн АШТ-ний сонгон шалгаруулах тэмцээний хэсгийн эхний тоглолтод Монголын шигшээ баг Австралийн багт 18:0-ээр хожигдож гараагаа тааруу эхлүүллээ.

Тоглолт эхлээд ердөө эхний 20 минутад Монголын шигшээ баг хаалгандаа гурван гоол алдав. Тоглолтын зургаа дахь минутад Австралийн шигшээгээс Принцесс Ибини-Исей гоол оруулсан бол 11 дэх минутад дахин гоол оруулсан юм. Харин 19 дэх минутад Монголын шигшээ багийн Г.Тэмүүлэн өөрийнхөө хаалганд гоолдсоноор 3:0 болжээ. Энэ удаагийн тоглолтод Австралийн шигшээ багаас  Ибини-Исей таван гоол, Кира Күүни-Кросс дөрвөн гоол, Аойфе Колуилл хоёр гоол оруулж багаа ялалтад хөтөлсөн юм.

Монголын шигшээ баг өнөөдөр Хонконгийн шигшээтэй учраа таарсан бол Австралийн шигшээ Ливаны шигшээ багтай учраа таарчээ.

Б.Азаа

zindaa.mn

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
noname(66.181.161.39) 2018 оны 10 сарын 26

Ooriihoo haalgand gooldood bhdaa yahude

0  |  0
би(202.9.41.174) 2018 оны 10 сарын 26

Монголд хөлбөмбөг хөгжихгүй ээ ядаж байхад холбоонд нь хэдэн архичин байдаг тоглох гэж оролдож байсан хуучин хэд нь архи ууж дампуурахаас өөрийг мэдэхгүй ямар нэг тэмцээн дээр очиход ой гутмаар байдаг юм.

0  |  0
zochin(120.142.31.236) 2018 оны 10 сарын 26

18aar hojigdohni yaahuu talbai deeree bahardaad unachaaguini ih ym

0  |  0
Зочин(49.0.191.250) 2018 оны 10 сарын 26

Ээ нүдний булай гэж 18 гоолоор хожигдсон гэж хөлбөмбөгийн түүхэнд байдаггүй юм.Ийм юмнуудыг юу гэж явуулж байна.Гаднаас баахан мөнгө авдаг хөлбөмбөгийн холбоог өөрчилөх хэрэгтэй болждээ.

Top