Анх удаа Азийн тэмцээнд оролцож байгаа 19 хүртэлх насны охидын шигшээ баг өчигдөр /2018.10.26/ хэсгийн хоёр дахь тоглолтоо Хонгконгийн эсрэг хийлээ. Тус тоглолтын туршид манай охид эсрэг багаас зохион байгуулалт, ур чадварын хувьд илүү байж, 7 дугаартай Э.Энхмаргад гоол оруулснаар 1:0-ийн харьцаатай анхны ялалтаа байгууллаа.
Дэлхийн чансааны 6-р байрт бичигддэг Австралитай эхний тоглолтоо хийж, сандралаа тайлж, цаг агаартаа бага ч гэсэн дассан нь мөн тус тоглолтод ялалт байгуулах бас нэг түлхүүр байсан гэхэд болно.
Азийн хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг 19-өөс доош насны эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээний сонгон шалгаруулах тэмцээний хэсгийн эхний тоглолтод Монголын шигшээ баг Австралийн багт 18:0-ээр хожигдож гараагаа тааруу эхлүүлсэн ч ийнхүү анхны хожлоо авлаа.
Сэтгэгдэл ( 1 )
Баяр хүргэе Охидууд аа Баярлалаа Австралийн хөл бөмбөг чинь бүх насны ангилалдаа Дэлхийд танигдсан юм байгаа юм зүгээр хожигдож байж хожиж сурдаг юм 18:0 бол Австрали Монголын хооронд байх л голын тоо