Жүдо бөхийн Абу Дабигийн “Их дуулга” тэмцээн үргэлжилж байна.
Өнөөдөр /2018.10.27/ эхэлсэн тэмцээнд Монголын бөхчүүдээс ганцаар дэвжээнд гарсан Гавьяат тамирчин М.Уранцэцэг дөнгөж сая хагас шигшээ барилдаанд Унгарын жүдоч Ева Черновишкиг цэвэр ялж, аваргын төлөө шалгарч үлдлээ.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгөн медальт, Гавьяат тамирчин М.Уранцэцэг жиндээ дэлхийн чансааны гуравт бичигдэж буй.
“Их дуулга”-ын татамид А хэсгийг тэргүүлэн барилдсан тэрбээр эхний тойрогт гоц мөргөж, улмаар Бельги, Португалийн бөхийг ялснаар хэсгийн аварга болсон.
Нийт 62 орны 348 жүдоч өрсөлдөж буй Абу Дабигийн “Их дуулга”-д эмэгтэйчүүдээс М.Уранцэцэг /48 кг/, эрчүүдээс Г.Одбаяр /73 кг/, Н.Дагвасүрэн /81 кг/ , Б.Тэмүүлэн /+100/ нар эх орноо төлөөлж буй. ОУХМ Д.Төмөрхүлэгийг “Их дуулга”-д оролцоно хэмээж байсан ч тэр тэмцээнийг өнжжээ.
"Их дуулга" үргэлжилж байна. Финалын барилдаан 21.00 цагаас эхэлнэ.
Сануулахад, тэмцээн аравдугаар сарын 27-29-нд болно.
Сэтгэгдэл ( 2 )
Үнэн ажилгаагүй хѳлдүү хүүхэн тархи нь жаахан гэсэж дээ.Яаваа тэр Дэлхийн аваргад дүфф
Tv-eer garahuu