Өнөөдөр /2018.10.28/ дэлхийн бүх жүдочдод баярын өдөр тохиож байна. Аравдугаар сарын 28-ны өдрийг олон улсад ЖҮДОГИЙН ӨДӨР болгон тэмдэглэдэг.
Жүдо хэмээх гайхамшигт бөхийн төрлийг үндэслэгч Жигоро Каногийн төрсөн өдрөөр жүдогийн өдрийг хүндэтгэн ёсолдог. Кано сан мөн Японы олимпийн хорооны ерөнхийлөгч, Олон улсын олимпийн хорооны анхны япон гишүүн байсан билээ.
1882 оноос үүсэлтэй гэж үздэг жүдо бөх дан ганц ялалтад хүрэхийн тулд бус өөрийнхөө дотоод сэтгэлийг ч гэсэн дасгалжуулахыг сургадаг. Өрсөлдөөнөөс гадна хүмүүжил, өрсөлдөгчөө хүндлэх ухааныг заадаг онцгой спорт юм.
Монголын жүдо бөхийн холбооноос энэ өдрийн хүрээнд өнөөдөр Спортын төв ордонд бүх жүдочдын хамтарсан нээлттэй бэлтгэл зохион байгуулж байна. Тухайлбал, “Баку-2018” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Ө.Дүүрэнбаяр, “Буэнос Айрес-2018” залуучуудын III олимпийн наадмын мөнгөн медальт Л.Сосорбарам , Г.Тэмүүжин нар өсвөрийн жүдочдод мэхийн эрдмээс хуваалцлаа.
Олимп, тив, дэлхийд эх орныхоо нэрийг гарган, өндөр амжилт гаргаж яваа Монголын үе үеийн жүдочдодоо баярын мэнд хүргэе.
ОЛИМПИЙН МЕДАЛЬТ ЖҮДОЧИД
Алтан медальтнууд
Мөнгөн медальтнууд
Хүрэл медальтнууд
ДАШТ-ЭЭС МЕДАЛЬ ХҮРТСЭН ЖҮДОЧИД
Алтан медаль
Мөнгөн медаль
Хүрэл медаль
Б.ТУЯА
Сэтгэгдэл ( 8 )
Монгол шиг ядуу улс спорт урлаг гэж сагсуурцгаахаа больмоор юм. Эхлээд ард нийтийнхээ боловсрол хүмүүжилд анхаарч, улс орныхоо эдийн засгийг босгочих. Сингапур гэж баян чинээлэг улсад 10хан жилийн өмнө л Олимпийн анхны алтан медалтан төрсөн шүү дээ
Дашгомбын Баттулга юмаа.Харин Отгонбаатарын овог О биш Лхагвасүрэн юм шүү сэтгүүлчээ,хөөрхий аав нь гомдчихно...
Тэр 1989 онд Д.Баттулга биш Х.Баттулга юм биш шүү
Judo judo l gehiin. Ard tumnii amidral doroi, eruul mend muu bn. Ovchlolt ih bn. Buh niitiin eruul mended anhaarch jishee n usan san, zaal heregtei bn. Hedhen tamirchind heterhii ih mongo zarj bn
Балжиннямыг хурдан солих хэрэгтэй,тэгвэл амжилтан улам өснө ,яагаад Балжиннямын үед ганц зөлуу бөх гаргасангүй,урьд басйан хэд яг хэвээрээ ,улам доройтожии байна ш дээ