Монгол Улсын Гавьяат тамирчин, шилдэг хөнгөн атлетикч Бат-Очирын Сэр-Од БНХАУ-д болсон “Chengdu Marathon” олон улсын марафон гүйлтийн тэмцээнд амжилттай оролцож, хүрэл медаль хүртлээ (2:13:08 ). Уралдаан өчигдөр /2018.10.27/ болсон юм. Мөн тус уралдаанд хурд сорьсон Н.Мөнхбаяр 2:13:57 амжилтаар шагналт 5-р байр эзэлжээ. Ингэснээр Н.Мөнхбаяр хувийн амжилтаа ахиулж, марафон гүйлтийн Олон улсын хэмжээний мастер /ОУХМ/ цолны болзол хангав.
Түүнчлэн өнөөдөр /2018.10.28/ болсон “Ningbo Marathon” олон улсын марафон гүйлтийн тэмцээнд Г.Хишигсайхан 2:39:40 амжилтаар түрүүлсэн сайхан мэдээг дуулгая.
Гавьяат тамирчин Б.Сэр-Одын тухайд 1997 оноос өнөөг хүртэл хөнгөн атлетикийн спортоор хичээллэж байна. Тэрбээр Монголын хөнгөн атлетикийн тамирчдаас хамгийн анх удаа олимпод оролцох эрх авсан тамирчин.
2010, 2011 оны Хофү (Япон), Брайтон (Их Британи)-ы марафонд түрүүлж байсан.
Марафон гүйлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний алт /2013/, мөнгөн /2008/ медальтай.
Сэтгэгдэл ( 0 )