”Улаанбаатар” кино наадмыг ”Амьдрал” уран бүтээл тэргүүлэв

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 29

Арав дахь жилдээ зохион байгуулагдсан "Улаанбаатар" олон улсын кино наадам аравдугаар сарын 22-28-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Тус наадмын хүрээнд 10 орны 16 бүтээл үзэгчдийн хүртээл болсон.

"Улаанбаатар" олон улсын кино наадмын нээлтийн үзвэр:

  • Найруулагч Л.Бат-Амгалан, Иян Аллардайс "Од ба Гэгээ" уран сайхны кино

Онцлох орон Оросын кино үзвэр:

  • Найруулагч Иван И.Твердовский "Үсрэгч", Сергей Мокрицкий "Ноорог", Кирилл Серебреникков "Зун"

Монгол кино уралдааны үзвэр:

  • Найруулагч Л.Дашдооров "Хөхөө" богино хэмжээний кино, Б.Тэнгис "Чингис хаан" хүүхэлдэйн кино, Ж.Сэнгэдорж "Амьдрал" уран сайхны кино болон бусад кино бүтээлүүд дэлгэцнээ гарсан.

Наадмын хүрээнд шилдэг уран сайхны кино, богино хэмжээний кино, хүүхэлдэйн кино, үзэгчдийн нэрэмжит шагнал гэсэн төрөлд шилдэг бүтээлийг шалгаруулдаг уламжлалтай.

Кино наадмын "Шилдэг уран сайхны кино"-гоор “Амьдрал” уран сайхны кино тодорчээ. Кино наадмын шүүгч, кино найруулагч Б.Ганболд кино бүтээлийг танилцуулж, шагналыг гардуулсан юм.

“Чингис хаан” хүүхэлдэйн кино "Шилдэг хүүхэлдэйн кино" төрөлд ялагч болов. Шагналыг кино наадмын Уран сайхны удирдагч Г.Жигжидсүрэн гардуулсан.

“Хөхөө” бүтээл "Шилдэг богино кино" төрлийг тэргүүллээ. Шагналыг кино наадмын шүүгч Ш.Ихбаяр  гардуулсан.

"Улаанбаатар" кино наадмын Олон улсын хөтөлбөрийн киноноос шалгаруулдаг "Үзэгчдийн нэрэмжит шагнал"-ыг Оросын кино үзвэрийн хүрээнд гаргасан "ЛЕТО" кино хүртсэн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top