Боулингийн саятангууд тодорлоо

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 29

 Монголын боулинг сонирхогчдын холбоо болон “Биг боулинг” төв байгуулагдсаны 10 жилийн ой, “City Cup” тэмцээний 10 жилийн ой, Нийслэл хот байгуулагдсаны 379 жилийн ойн нэрэмжит Нийслэл хотын боулингийн аварга шалгаруулах “City Cup- 2018” багийн төрлийн нээлттэй тэмцээн /2018.10.27-29/ “Big bowling” төвд боллоо. 

Тэмцээнд нийт 28 баг оролцсоноос “Покер” баг түрүүлж аваргын цом, 5 сая төгрөг хүртэж, “Багануур сити” баг мөнгөн медаль, 2,5 сая төгрөг, “Электрон дартс” баг хүрэл медаль 1,5 сая төгрөгийн эзэд боллоо. 

Өндөр онооны эзэн буюу шилдэг тамирчнаар “Страйкс” клубын тамирчин Д.Нацагдорж (247 оноо), мөн клубын тамирчин Т.Долгормаа (196 оноо) нар шалгарлаа.

Шилдэг тамирчин тус бүр 500 мянган төгрөгийн шагнал авсан.  Мөн шилдэг найман багийг холбооны зүгээс тоглолтын эрхээр шагнаж, холбооны цомын тэмцээнд өрсөлдөх эрхийг нь олголоо.  “City Cup-2018” тэмцээнд энэ удаа баг тус бүрийг мэргэжлийн 2, шинэ сонирхогч 2, нэг эмэгтэй тамирчдаар бүрдүүлсэн нь багуудыг хүчийг тэнцүүлж, хамрах хүрээг нь өргөжүүлж, онцгой өрсөлдөөнтэй болгосон юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top