Энэ жилийн баяр наадамд зургаа давж, улсын харцага цол хүртсэн Нацагийн Золбоо хэдхэн хоногийн өмнө шинэ цолныхоо мялаалга цайллагыг ёсолсон юм. Энэ үеэр шинэ харцага Н.Золбоо бөхийн эрдэмд хөтөлсөн багш нартаа хүндлэл үзүүлж, улсын харцага Д.Батболдод 20, улсын заан О.Одгэрэлд 10, чөлөөт бөхийн багш Н.Дандарт 10 сая төгрөг гардуулжээ.
“Миний өдий зэрэгт хүрч, үндэсний болоод чөлөөт бөхийн спортод амжилт үзүүлж яваа маань олон сайхан багш нарын минь ач буян. Улсын цолд хүрч, бөхийн буян хүртэж яваагийнхаа хишигийг багш нартайгаа хамгийн түрүүнд хуваалцаж, тэдэндээ хүндлэл илэрхийлэхийг хүсч байна” гэж Н.Золбоо хэлсэн. Улсын харцага Д.Батболдын хувьд Баянхонгор аймгийн бөхчүүдийг нэгтгэсэн “Их богд” дэвжээг удирдан, олон залуусын бэлтгэл, сургуулилт, бөхийн ухааныг удирдан чиглүүлж яваа. О.Одгэрэл зааны тухайд Н.Золбоо харцагын хүчний бэлтгэлийг хариуцдаг бол Н.Дандар түүнийг бөхийн замд хөтөлсөн багын багш нь ажээ.
Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Хүч” спорт хороо, “Их богд” дэвжээ, “Баянхонгор хөгжил” сангийн бөх, улсын харцага Н.Золбоо баяр наадмын дараахан Баянхонгор аймгийн “Баянхонгор хөгжил” сантай хамтран цолны хишиг түгээх сайн үйлсийн аян зохион байгуулж байсан юм. Баянхонгор аймгийн есөн багийн 90 хүүхдэд цүнх, дэвтэр ном, дүрэмт хувцас гээд хичээлийн иж бүрэн хэрэгсэл бэлэглэсэн түүнийг санаачилгыг бөх сонирхогчид таашааж, бөхчүүдийн тэр бүр санаж сэдэж байгаагүй үйлс боллоо хэмээн урамшуулж байсан билээ.
Сэтгэгдэл ( 7 )
Peeh yamar ih mungutein
mundag uhaantai zaluu. huneer bagshluulj erdmiin uvurluj amjiltand hurcheed bugdiig 1 hn uurtuu avdag garuudaas tes uur yum.. sain zaluu. amjilt husye
Сайн залуу байна. Улам их амжилт гаргахыг ерөөе.
MUNDAG ZALUU YUMA. SAIXAN SETGEL TURJ BNA
ymar ih bayrhaj bnaa?
Хар бага наснаас авсан зөв төлөвшил насан турш нь гээгддэггүй гэдгийг харуулж байна.
Цол эрэмбэ гээд л нэр тѳрийн араас хѳѳцѳлдѳѳд ичихгүй ОБЕГ ядмагхан тѳсвѳѳс хумсалаад эцэгтэйгээ цагдаад хүртэл гар хүрээд байсан 2догч үеийн Сэгбатын дүр Балагсууриас дээр хүү байна.Олон эрс дотор сайн сайхан хүн бас байх л юм даа.