Орхон аймаг малаа бүрэн вакцинжуулна

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 31

    Орхон аймгийн Засаг даргын ээлжит шуурхай зөвлөгөөн хуралдлаа. Хуралдааныг Орхон аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал удирдан явуулав.
Цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламжийн газраас ирэх хавар хотын төвд зүлэгжүүлэлт хийх шаардлагатай газруудын судалгааг гаргажээ. Үүнд 11 гудамжний 22 байршилд 5500 ам.метр талбайд зүлэгжүүлэлт, ногоон байгууламж хийх шаардлагатай байгаа гэсэн дүн гарчээ.

Хотын өвөлжилтийн бэлтгэл ажилд 59 нэр төрлийн ажил төлөвлөгдсөнөөс 41 ажил 100 хувийн гүйцэтгэлтэй, 14 ажил 70-90 хувийн хэрэгжилтэй, 4 ажил удаашралтай байгаа аж. Хотын өвөлжилтийн бэлтгэл ажил нийт дүнгээрээ 92,8 хувьтай гүйцэтгэлтэй байгаа бол хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажил 92,9 хувьтай байна.
Өвлийн улирал эхэлж байгаатай холбогдуулан байгууллага, аж ахуйн нэгжүүд өөрийн ойр орчмын 50 метр газрын цас мөсийг цэвэрлэж байх бөгөөд цаашид багийн Засаг дарга нараас санал авч нийгмийн хариуцлагаа хэрхэн хэрэгжүүлснээс шалтгаалан ААН-ийн тусгай зөвшөөрлийг сунгахад бас нэгэн үзүүлэлт болгох талаар Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт мэдэгдлээ.

Хүйтний улиралд малын шүлхий өвчний вирус идэвхждэг агаад улс орон даяар малд вакцин хийж эхлээд байгаа бөгөөд 11-р сард багтаан аймгийнхаа бүх малд энэхүү вакциныг тарих юм.
Хуралдааны төгсгөлд Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал зарим хэлтэс байгууллагын удирдлагуудад тодорхой үүрэг чиглэл өглөө.

Тухайлбал, нийтийн эзэмшлийн зам тайлбай, явган хүний замыг хааж барьсан өргөтгөл, шат, хашлагын тоо судалгааг гаргах, хог хаялтын менежментийг боловсронгуй болгох, иргэдийг түрр ажлын байраар хангах үүднээс хүнд даацын өөрөө буулгагч авто машинтай иргэдийг сайн дурын үндсэн дээр өвөлийн улиралд хог ачих, тээвэрлэх ажилд оролцуулах зэрэгт анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top