Ц.Ганболд дасгалжуулагчтай Монголын хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг "Токио 2020" олимпийн эрхийн төлөөх тэмцээний нэгдүгээр шатанд өрсөлдөхөөр өчигдөр /2018.10.30/ Тажикстан улсыг зорилоо.
Монголын хөлбөмбөгийн шигшээ багуудаас анх удаа олимпийн наадмын эрхийн төлөө өрсөлдөж буй эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг Тажикстан, Сингапур, Филиппин, Тайванийн багтай "А" хэсэгт өрсөлдөнө.
Тэмцээний эхний тоглолт арваннэгдүгээр сарын 4-нд болох ба талбайн эзэн Тажикстантай өрсөлдөнө. Хоёр дахь тоглолтод арваннэгдүгээр сарын 06-нд Сингапуртай, гурав дахь тоглолтод арваннэгдүгээр сарын 08-нд Тайваний багтай тоглох хуваарьтай байна.
Олимпийн наадмын эрхийн төлөөх тэмцээн нь Монголын эмэгтэй хөлбөмбөгчдийн анх удаа оролцож буй хамгийн том тэмцээн төдийгүй Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний II шатны бэлтгэл болж байгаагаараа онцлогтой.
Оролцсон тэмцээн бүрээсээ хожил авч, амжилт гаргаж байгаа охид, эмэгтэйчүүдийн шигшээ багийнхандаа амжилт хүсье.
Сэтгэгдэл ( 0 )