Таканоива А.Баасандорж, аварга Харүмафүжи нарын маргааны улмаас А.Баасандорж Харүмафүжи Д.Бямбадоржоос 24130000 иен нэхэмжлээд байсан билээ. Тэгвэл Таканоива А.Баасандорж өмгөөлөгчийн хөлс, эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн зардал, зиндаа буурч цалин багассаны хөлс зэргийг нэхэмжилсэн хүсэлтээ энэ долоо хоногт шүүхээс эргүүлэн татсан билээ. А.Баасандоржийн өмгөөлөгч нь өргөдлөө татаж авсан шалтгаанаа Монголд байгаа ар гэрийнхэнд нь дарамт учирч байгаатай холбон тайлбарласан төдийгүй цаашид маргаанаа эцэслэж барилдаандаа анхаарал хандуулахыг чухалчилж байгаа гэж тайлбарласан юм. Түүний өргөдлөө буцаан авсан асуудалд сүмо сонирхогчид олон талаас нь таамаг дэвшүүлж буй. Энэ асуудлаар Таканоива А.Баасандоржийн төрсөн ах А.Лувсангаас тодрууллаа.
-Таканоива А.Баасандорж шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татаж авсан нь ар гэрийнхэнд нь дарамт ирж байгаатай өмгөөлөгч нь холбон тайлбарласан. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөх үү?
-Ийм үйл явдал болсонд үнэхээр харамсаж явдаг. Хэрэг явдал болсноос хойш маргаан, шуугиан тасралтгүй жил гаруй хугацаанд үргэлжиллээ. Бидний хувьд өнгөрсөн хугацаанд сэтгэл санааны хувьд хүнд байлаа. Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, цахим орчинд дүүг маань маш ихээр доромжилж, гүтгэсээр ирсэнд үнэхээр харамсаж байна. Утсаар дугаараа нууцалсан хэн нэгэн залгаж дарамтлах, заналхийлэх явдал хүртэл болдог байлаа. Энэ бүх дарамт, шуугиан маргаанаас салахыг хүссэн.
Нөгөөтэйгүүр цаашид дүү маань барилдаандаа илүү анхаарал хандуулахыг хүсч байгаа. Таканохана Сүмогийн холбооноос гарснаар түүний дэвжээг тарааж, бөхчүүдийг нь өөр дэвжээнд шилжүүлсэн. Тиймээс А.Баасандорж шинэ дэвжээнд очсонтой холбоотойгоор сэтгэл санаагаа бэлтгэж, барилдаандаа анхаарал хандуулах шаардлагатай болж байна. Энэ бүхнийг харгалзаж үзээд, өргөдлөө татаж авах шийдвэрт хүрсэн.
-Өргөдлөө татаж авах болсон нь А.Баасандоржийн өөрийнх нь шийдвэр байсан уу?
-Тийм. Мэдээж надтай зөвлөлдсөн. Ер нь анхнаасаа мөнгө нэхэмжилсэн асуудал нь түүний шийдвэр биш байсан юм шүү дээ. Японы хуулиар хохирогч болсон этгээд буруутай этгээдээс мөнгөө нэхэмжлэх үүрэгтэй байдаг. Эмнэлэгт удаан хугацаанд эмчлүүлсэн зардал, өмгөөлөгчийн хөлс гээд багагүй мөнгө зарлагадсан. Мөн гэмтэл авснаас үүдэж зиндаа буурсан. Зиндаа буурсантай холбоотойгоор цалин хангамж, сумогийн холбооноос олгодог бооцооны мөнгө хүртэл багасдаг. Энэ үүднээсээ А.Баасандорж их хэмжээний хохирол амссан. Гэвч Харүмафүжи Д.Бямбадоржоос нэхэмжлэлээ татаж авсан. Угтаа бол хуулийн дагуу л мөнгө нэхэмжлэгдсэн юм. Түүнээс А.Баасандорж мөнгө нэхэмжлээд байгаа асуудал биш. “А.Баасандорж Харүмафүжигээс мөнгө нэхэмжиллээ” гэж Монголд шүүмжлэл их дагуулсан. Энэ асуудалд дүү маань их сэтгэлээр унасан, эмзэглэсэн. Тиймээс шүүхээс өргөдлөө татаж авах саналаа өөрөө гаргасан.
-Өргөдлөө татсан асуудлыг аварга Харүмафүжи Д.Бямбадорж, Таканоива А.Баасандорж нар тохиролцоонд хүрчихлээ гэж хардах хүмүүс байна?
-Анх асуудал үүссэнээс хойш Харүмафүжи Д.Бямбадорж бидэнтэй ямар нэгэн байдлаар холбоо бариагүй. Бид хоорондоо холбоо тогтоогоогүй гэсэн үг. Биднээс ч өнөөдрийг хүртэл Харүмафүжи Д.Бямбадорж уучлал гуйгаагүй байгаа. Харүмафүжи Японы ард түмнээс, Сумогийн холбооноос уучлал гуйснаас Монголын ард түмнээс, ар гэрийнхнээс нь нэг ч уучлал гуйгаагүй байгаа. Тийм учраас бидний хооронд ямар нэгэн тохиролцоо болоогүй. Болох ч үгүй.
Энэ дашрамд хэлэхэд, дээрх асуудал дээр Монгол болон Японы хэвлэл мэдээлэл, ард түмэн тэнгэр газар шиг хоёр өөр байр суурьтай байна. Монголын хэвлэл мэдээлэл, олон нийт дүүг маань доромжилж байхад, Японы ард түмэн, хэвлэл мэдээллийнхэн нь өөр байр суурьтай байгаа. Япончууд “Хүн зодуулчхаад, гэмтэж бэртчихээд байхад эрүүл мэнд, сэтгэл санаа, эрх чөлөөг нь хамгаалдаггүй ямар сонин улс вэ” гэж гайхаж хүлээж авч байна. Гэтэл Монголчууд болохоор дүүг маань доромжилсоор л байдаг.
Үнэхээр бид Харүмафүжи Д.Бямбадоржтой тохиролцоонд хүрсэн зүйл байхгүй. Дахин хэлэхэд, биднээс уучлал гуйгаагүй шүү дээ. Гэхдээ бид хэл ам, хэрүүл шуугианаас залхаж, А.Баасандорж цаашдын барилдаандаа анхаарал хандуулахын тулд маргааныг эцэслэхийг хүссэн. Маргаан цааш үргэлжилвэл хэчнээн удаан үргэлжлэхийг мэдэхгүй байна. Тиймээс аль болох маргаанаа эцэслэж, дүү маань цаашдынхаа барилдаандаа анхаарах нь чухал байна. Ийм л зүйл боллоо.
Таканоива А.Баасандоржийн төрсөн ах А.Лувсан ийм тайлбар өгч байна. Харин зарим бөх сонирхогчдын хувьд Таканохана Сүмогийн холбооноос гарч, дэвжээгээ орхин, А.Баасандорж шинэ дэвжээнд очсонтой холбоотойгоор өргөдлөө татаж, бие даан шийдвэр гаргалаа гэх нэгэн байна.
Т.Амараа
ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 86 )
ЭНЭ ӨӨДГҮЙ ЭТГЭЭДИЙН ГАГААР ЗӨВХӨН БЯМБАДОРЖ ТӨДИЙГҮЙ МОНГОЛ ТҮМНИЙ ИХ ХОХОИРООСОН ОО ЮМ ЧИНЭЭ БОДОХГҮЙ БАЙНА УУ ТА НАР.БАС НЭГ ТҮГЖИЛЫН ДҮР ЭСГЭЭД.
ЭНЭ ӨӨДГҮЙ ЭТГЭЭДИЙН ГАГААР ЗӨВХӨН БЯМБАДОРЖ ТӨДИЙГҮЙ МОНГОЛ ТҮМНИЙ ИХ ХОХОИРООСОН ОО ЮМ ЧИНЭЭ БОДОХГҮЙ БАЙНА УУ ТА НАР.БАС НЭГ ТҮГЖИЛЫН ДҮР ЭСГЭЭД.
Баасандорж өөрөө буруутай. Ах захаа хүндлэх сонсох хэрэгтэй. Ямар нүүрээрээ мөнгө нэхэх юм. ХАРУМА ч уучлал гуйх шаардлага байхгүй. Өөрөөсөө бурууг хай. Баасандоржид бөхөд дуртай Mонгол түмэн дургүй болсон
Ама Бямбадорж яасан хүн муутай нөхөр вэ? Хүн утсаар ярьж болохгүй юу. Хэн нэгэн чамайг утсаар ярьж байхад чинь Утсаар ярилаа гэж зодоод гэмтээвэл зодуулсан та миний буруу гэх үү? Бямбадорж арай л байна. Энэ хүнийг өигөөлөөд байгаа хүмүүс ч гэсэн дээ.
Ама Бямбадорж яасан хүн муутай нөхөр вэ? Хүн утсаар ярьж болохгүй юу. Хэн нэгэн чамайг утсаар ярьж байхад чинь Утсаар ярилаа гэж зодоод гэмтээвэл зодуулсан та миний буруу гэх үү? Бямбадорж арай л байна. Энэ хүнийг өигөөлөөд байгаа хүмүүс ч гэсэн дээ.
монгол бѳхчүүд эвтэй байх хэрэгтэй шдээ нэгнийгээ зодож эрүүл мэндээр нь хохироосон бол уучлал гуйж чаддаггүй арчаагүй царайлсан новш бэ
ternees iluu zodyyldag gee biz dee?abragiin chohih ni harin eert ni hych zorig zaasid barildah erchim bolomoor yum!yagaad abragiig sumagaas cheleelyyleb dee!!baataryyd mini!ene bol Mogolchyyd bidnii hybid bol bagahan hereg!!!!yaponiig dyyriaagaad yapon bolchih byy?....
Гуйх албагүй Наад дүүгээ Ард Аюуш шиг биш юмаа гэхэд хөдөөний цайгаа хувааж уудаг нэг хотны чавганц нар шиг болгооч Чи ч гэсэн ялгаагүй эр хүний оронцог нууд эхнэрүүд нь яаж амьд явна Үр хүүхдүүд нь хүнтэй яаж нөхөрлөнө Удамаа дагавал болох л байхдаа
Таканохана гэж Сумо-гийн холбоотойгоо тэрсэлдсэн хүний золиос болчихсон юм ш дээ. Одоо манайд Баянмөнх, Сүхбат нарын золиосонд хэдэн хүн өртөх юм бол доо. Бат-орших, Даш, Ганбаатар, Цацавшир гээд эхэлчихээд л байгаа бус уу?
zarim neg ork mohgolchuud abarga bolchihbol hvn zodoj bas hvn aiahch erhtei boldog gej endyyrch oilgodog bolciimyy tiim bol ooriinhoo oir dotni hvmvvceec yamyy ooroo cain dyraaraa ochij zodyylj ecbel aiyyiaach
баасандорж бандааш болио тэртэй тэргүй олигтой барилдахгүй байж барилдахаасаа таахалзах нь гэгчээр мөрөөрөө цалингаа аваад явж чадахгүй ах дүүгээрээ нийлцээн мөнгө саачих санаатай харин ингэж балайрч байхаар бэлтгэлээ сайн хийгээд ганц нэг даваа авахаа бодоосой чадал чинь тэрнээс илүү гарахгүй бараг л ганц шанаа аваагүй бол аварга болох байсан юм л ярих юм аа шаадаг сданууд
Ганц нэг шанаа даахгүй амьсгаа их болж дээ гэж Тэгээд наль наль гээд олон юм яриад тэнээд явхын Манай Монгол чинь одоо нялцганасан юмнууд их болжээ хөөрхий
avraga l bol hun zodoj boldog gej huuli mgl.d bii bil uu? munguteid n doli tsohidog zan ulsiig muuhai haragduulj bn shuu! avraga ner hundtei bh tusam daruuhan l bh yostoidoo!
Avraga uneheer ahiin jurmaar handsan bol idej uusnaa shingeeh l bj de! Juram durem avraga hund hamaagui gej bodson bol enduurel . Avragad tom surgamj bsn gej naidaj bn. Uunees hoish idsen uusnaa er hun shig shingeej bgaarai! Hun zodno gedeg avraga hund baimaargui uildel! Uuruu oichson huuhed uilahguie Avragaa!
ta nar takanohana-giin orson shatriin neg muu zoliosnii zodgor huu sho de zodgor huu bers unagasan ch, huu heveeree l uldene,udahgui togloomnii gadaa hozorno
iim mgl-uud ih bolson ni haramsaltai
Дахиад хэдэн жил монголын нэрийг гаргах аваргыг хөөлгөсөн арчаагүй эм сүвт
АХ ЗАХАА МЭДЭХГУЙ ГАНЦ НЭГ ЦОХИУЛСАН Л ЮМ БИШ YY
zoduulj cohiulsn um bol yaaj barildh geed bg um b tarhi tolgoi n zugeer umuu.aytaihn ajil olj hiisn n deer bhdaa
zoduulj cohiulsn um bol yaaj barildh geed bg um b tarhi tolgoi n zugeer umuu.aytaihn ajil olj hiisn n deer bhdaa
Хүн зодож ёс суртахуунгүй шйлдэл үзүүлээд түмний хүүхэд сургана гэж бж болох уу?
Хэнийг нь ч зөвтгөх аргагүй дээ.2уулаа л хохирсон.Басандарж л гэхэд 2жил алдлаа гэхээд 14000$×12×2=336000$буюу 840сая төгрөг бараг 1тэрбумыг алдаж .2 аварга маань 2 өөр хүн алгадаад дор хаяж 3 жил барилдах тус бүр 5 түрүү алдсан зөвхөн цалин нь 30500$×12×3=1.1сая $ буюу 2.8 тэрбум төг дээр нь түрүү,бооцоо ,зар сурт гээд бас 3 тэрбумыг тус бүр алдсан байх юм даа.Аль аль нь харамсмаар энэ монголчууд бид энэ хүлээцгүй,хэнэггүй зангуудаа татаж явах хэрэгтэй шүү.
duu shigee huiten tsaraitai, hogiin yariatai novsh ve
АВАРГЫН ӨӨДӨӨС ПЯНГАА ДААХГҮЙ БАЙЖ ТОМОРЧХООД. ДАРАА НЬ АВАРГААС УУЧЛАЛ ГУЙЖ АВАРГА Ч УУЧИЛСАН ЮМ . ТЭГСЭН НЬ ДАРАА НЬ МУУ АРГААР СҮРИЙГ БАДРААЖ БАЙГАА НЬ ЭНЭ. МОНГОЛЧУУДАД ДУРГҮЙ БАГШ НАРТАЙ НИЙЛЖ АВАРГЫГ БОЛИУЛСАН БУСДЫГ НЬ Ч БОЛИУЛНА ГЭЖ БАЙГАА ШҮҮ БАС. ЭНЭ АХ ШУ ЮМ НЬ АВАРГЫГ БАРИЛДАЖ ЧАДДАГГҮЙ ГЭЭД БАГАА АВАРГА БОЛ АВАРГАА ХАМГААЛААД ЯВЖ БАЙГАА САЙХАН БӨХ САЙХАН ХҮН ШҮҮ . ХОГИЙН ЮМНУУДЫГ АМЬДРАЛ ШҮҮГЭЭД ӨГНӨ ДӨӨ
mongolchuudiin tenegiig delhiigeer taraachih ym da mongol zaluuchuud , hun chanar huuli durmee meddeggui mongolchuudiig japanuud zov l helsen baina
ah naraasaa uhamsariin shanaa avch hun bolj bailaa gants shanaa avaad gonginoj bgaa petka sumod amjilt yzuulj chadahuu ene hochnogo shig ahni mgloos zailuul taarna
Дүүдээ ах захаа хүндлэх таарлаар зааж өг үгүй бол дахиад дээд цолтон руу данхалзаж бгаа балбуулах байх дах
Тулааны спорт ойлгоогүй зэрэг зиндаа мэдэхгүй пацаан байна цаашид их зодуулана даа!
Муу барзгар Бямбадорж чамайг болгоод өгнө өө гайгүй
Er ulsuud shig saixan zodoldoxiig aliig ter gexeb. Xunii gazar uls orniixoo neriig bodox xeregtei. Abraga xun baij ulger duurail bxgui bn shdee. Shileer tolgoi ruu ni tsoxison ger bizdee. Arai l bn shuu.
Mongold ireed ongotsnoos buuhad n zahiin hun nulimna bas deerees n uurtai zaluuchuud novshiig uhtel n zodno omdondoo BAASAN hulgaich naanaa nasan turshdaa amidiraarai
За даа 2 хар хэрээ биe биeниыхээ харыг гайхав болж дээ
За даа 2 хар хэрээ биe биeниыхээ харыг гайхав болж дээ
Аварга болоод үз.нэг муу нусан буу чиний өмнө сумогийн бичигдээгүй ёс заншилийг зөрчих юм бол чи яаах юм бэ.хүн чанаргүй новш вэ.Аварга бүх зүйлээрээ хохирлоо та нар төлөх юм уу.Ийм новш өөдлөхгүйдээ.
tui mai pizda mine. zailaarai minii mongoloos
tui mai pizda mine. zailaarai minii mongoloos
Lalaruudaa ta naraas bolj mongoliin 1 ix avarga zodog tailsan.tanai uxaan muutai uxansargui novshois bolj ogcorson.odoo ta nar duugui zailcgaa.
ЭНЭ АХ ЗАХАА МЭДДЭГ ЁС ЖУДАГТАЙ ХҮМҮҮС АМАДАА ТООСОО ГҮВҮҮЛЭЭД МӨРГӨӨД БАЙЖ ДЭЭ.
Tsoliig n sumogiin holboonoos buuruulahgvi geed bsn vgvi bsn ymu
Uuruusuu bolson,gonginood yahav.
Ах захаа мэддэггүй хүмүүжил муутай гэр бүл байх гэжбодож байна
Баасандорж анхнаасаа л буруу юум хийж бие тоосон хол явахгүй монголд ирэхэд өрөвдөх хүн нэг их байхгүй л байхдаа гэхдээ монголчуудаа энэ хүүхдийг ингээ л зүгээр орхичихёо одоо хэмлээд яах вэ ирээдүйн амьжилтаараа буруугаа нөхөхийг нь л харж сууяа
Баасандорж мөнгөө нэхэсжилж авах хэрэгтэй, хууль нь ч тийм байнашдээ. тэрний хохирлыг хэн төлнө гэж ямар Баасандорж өөрөө кодуулсан гээд хэлчихсэн биш баасандоржийг буруутгах ямарч үндэслэл байхгүй байна.
Бямбадорж нь ч Баасандорж нь ч таарсан хуншгүй пизданууд
Баасандорж өөрөө буруутай. Ах захаа хүндлэх, үгийг нь сонсох хэрэгтэй. Ямар нүүрээрээ мөнгө нэхэх юм. ХАРУМА ч уучлал гуйх шаардлага байхгүй. Өөрөөсөө бурууг хайж сур. Баасандоржид бөхөд дуртай монгол түмэн дургүй болсон
Монгол бөх нэртэй махан толгойтууд аль улсад ч байсан адил юм даа
Yum yzeegui novsh ayahui bol uvs garaltai l baih
Yum yzeegui novsh ayahui bol uvs garaltai l baih
Анх овоо босгосон нь Баасандорж юм бишүү. Эрэмбэ, ах захаа мэдэхгүй, шанаа өглөө гээд гоншигнох гэж.
Tanai dyy oligtoi barildaxgyi ee. Er ni buunii noxoi oligtoi yavsan tuux bdaggyi . Ix ert noxoi xiij bn daa.
Hun zodoj tanhairvchaad hunii mos muutai hogiin novsh bnashde byambadorj er ni ama baymbadorjiig omoorood bga humuusiig oilgohgui um mongolchuud gj yahara iim sonin pyaldaga novshnuud bdin be
uursduu exleed uuchlal gui… Mongol avargiin mini amidralaar togloson baij
tegeed hohirood yavah uu avarga yadaj emnelegiin tulbur ugmuur duu
ukhaan muu bol yamarch awarga baygaad kheregguy , er mongolchuud uuchlal guyna gedgiig doosh orji bayna geji boddog khugiin khumuus shuu dee bid chini , er khumuus geed l bie bienee nudeji , tuuniig ni tookhguy baykh yum uu? mal geji
Avarga nehuulelgui shaardsan mongiin ogoh n zuitei uym bgaam,zodoj gemteesen n unen uym chin
харумафүжи бол монголын хүү аварга бөх
er uls shih asuudalaa shiid... bitgii gonginood bai l daa