Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбаттай Азийн сан, Азийн хөгжлийн банкны төлөөлөл 2018 оны аравдугаар сарын 17-ний өдөр уулзалт хийж хог хаягдлын менежментийг хэрхэн сайжруулах талаар харилцан санал солилцож байсан юм. Тэгвэл өчигдөр /2018.11.01/ тус багийнхан Дархан-Уул аймагт ажиллаж нэг жилийн хугацаатай Дархан хотын хот төлөвлөлт, хог хаягдлын менежментийг сайжруулах төслийг хэрэгжүүлэхээр болж шаардлагатай мэдээллийг аймгийн удирдлагуудаас авлаа.
Энэхүү Дагуул хот төслийг Америкийн нэгдсэн улсын элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр нэг жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд их дээд сургууль, оюутан, багш нарыг газар зүйн мэдээллийн систем ашиглах сургалтад хамруулж хогны менежментийг сайжруулах ажээ.
Сэтгэгдэл ( 0 )