Зуун буудалт даамын Өсвөр, залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Беларусь улсын Гомель хотноо зохиогдож байна. Тус тэмцээнд манай улсаас 24 тамирчин дөрвөн насны ангилалд өрсөлдөж байгаа юм.
Арваннэгдүгээр сарын 1-нд тэмцээний блиц (түргэвчилсэн) тоглолт болсон бөгөөд охидын 8-10 насны ангилалд өрсөлдсөн Батдаваагийн Есүй аваргалаа.
Спортын мастер Д.Чойжилсүрэнгийн удирдлага дор бэлтгэлээ хийдэг, "Монгени" сургуулийн сурагч тэрбээр 9 өрөг тоглохдоо 7 хожиж, 1 тэнцэн, 1 хожигдон, 15 оноо авсан байна. Сонирхуулахад Б.Есүй блицийн дэлхийн аварга болсон хоёр дахь тамирчин юм. Өмнө нь 2016 онд Дорноговь аймгийн тамирчин Э.Хүслэн Туркийн Измирт болсон ДАШТ-ий түргэвчилсэн тоглолтын төрөлд түрүүлж байв.
Сэтгэгдэл ( 0 )