Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын боксын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн баасан гарагт /2018.11.01/ “Хүч” спорт хороонд боллоо.
Тэмцээнд 32 анги, байгууллагын 105 тамирчин найман жингийн ангилалд өрсөлдсөн. Үүнээс НХЖХОНАБХА-ны Эргүүл хамгаалалтын газрын баг тэргүүлж, дэд байрт Тусгай ажиллагааны газар, гутгаар байрт Дотоодын цэргийн 805 дугаар ангийн баг тамирчид шалгарсан юм.
Энэ удаагийн тэмцээнийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэг, хоёр, гуравдугаар хэлтсийн нэрэмжит болгон зохион байгуулсан байна.
Д.Тамир
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )