Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2-р баг Яргайтын ам орчимд намаржиж өвөлжиж байгаа найман айлын гэр хотыг баавгай түйвээсэн явдал өнгөрсөн амралтын өдрүүдэд болжээ Аравдугаар сарын 21-нээс хойш баавгай малчдын хот руу дайрах болсон бөгөөд хэд хэдэн айлын гэр дээр гарч унь, тооныг нь эвдэж, амбаарт нь байсан аарц, тос, өөх, махыг нь авч идсэн байна. Азаар хүн, малд халдаагүй аж.
БОАЖЯ-ны захиалгаар Хонгор суманд очсон Амьтан хамгаалах сангийнхан уг баавгайг хоёр хоногийн турш хайж, зарим бартаатай болон мод торлогтой газруудад дрон тавьж үзсэн боловч олоогүй байна. Тиймээс баавгайг хөвч рүүгээ буцсан гэж үзэж аймаг, хотоос очсон ажлын хэсэг бууж иржээ. Дархан-Уул аймгийн БОАЖГ-ын даргаар ахлуулсан Мэргэжлийн хяналт, цагдаа, онцгой байдлын албаныхан багтсан ажлын хэсэг Амьтан хамгаалах сангийнхантай хамтран ажиллаж халдлагад өртсөн, өртөж болзошгүй 10-аад айлд зөвлөмж өгчээ.
Баавгайн идээшил нутагт нь айлууд түрж буусан, Хүйтэний голын эхэнд "Эрэл", "Морьт хангай", "Монзол" зэрэг алтны 5 уурхай ажиллан экологи, зэрлэг амьтны суурьшил гүйдэлд нөлөөлсөний сөрөг үр дагавар энэ гэдгийг Амьтан хамгаалах сангийнхан онцолж байна. Дээрх алтны уурхайнуудын буруутай үйл ажиллагаанаас болж Хүйтэний гол алт угаасан хүнцэлтэй усанд улаанаараа эргэж байгааг тэд мөн хэллээ. Орон нутгийн засаг захиргаа иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах үүднээс баавгайн идээшил нутагт цөмөрч орон нутаглаж байгаа малчдаа нутгийн гүнээс татан нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авах хэрэгтэй гэсэн зөвлөгөөг өгчээ. Амьтан хамгаалах сангийнхан энэ талаараа өнөөдөр БОАЖ-ын сайдад танилцуулах юм байна.
Эх сурвалж: erennews.mn
Сэтгэгдэл ( 6 )
Хувь хүмүүс рүү мөнгө зээлэх боломжууд Та өөрийн гэр, бизнес, машин худалдаж авах, мотоцикл худалдаж авах, өөрийн бизнесийг эрхлэх, хувийн хэрэгцээнд зориулж зээл авах шаардлагатай гэдэгт эргэлзэх хэрэггүй. Бидний долларын нэрлэсэн хүүний түвшин бүхий $ 10,000 - $ 30,000,000 хувийн зээлийн дүнгээр үлэмж хэмжээгээр хийгддэг. Өргөдлөө хэрхэн зөвөөр зааж өгнө үү та хүсч байна. Бид өдөрт 24 цаг зарцуулдаг. Тэмдэглэл: ”ноцтой, үгүйсгэхгүй бол”. И-мэйл: matildalecoustre@gmail.com
Баавгайн амьдардаг нутаг дэвсгэрийг.хүн мал үргэлж булаахгүй байх ёстой.Аргал, янгир, ирвисын нутагт хүмүүс хшч түрэн орсноос тэд дайжин алга болсоор байна.
Хуулиа хүндэлдгүй,хэрэгжүүлдгүй улстай тэмцэл хийсэн баавгайн зөв гэж үзэх хэрэгтэй болох нь дээ?
яадаг муу Баавгай вэ Хууль хяналтын байгууллагад шилжүүлж УИХ-ын Гишүүн Номтойбаяраар Буудуул