Pixar: Удаан хүлээлгэсэн ”Тоглоомын түүх 4” тун удахгүй

2018 оны 11 сарын 06

"Pixar" студи өнгөрсөн хорин жилийн хугацаанд хамгийн их амжилт авчирсан хүүхэлдэйн кинонуудын нэгээр "Toy story"-ийн гурамсан түүхийг нэрлэдэг. "Тоглоомын түүх" хүүхэлдэйн киноны эхний анги хамгийн анх 1995 онд нээлтээ хийж байсан бол удаах анги 1999 онд, гуравдугаар анги нь 2010 онд үзэгчдийн хүртээл болж байсан түүхтэй. Түүнээс хойш өнгөрсөн найман жилийн хугацаанд "Тоглоомын түүх" хүүхэлдэйн киноны үнэнч үзэгч, фенүүд дараагийн ангийг тэвчээртэй хүлээж байсан билээ.

2 жилийн өмнөөс шинэ анги гарах тухай шуум тархаж, өнгөрсөн хавар "Pixar" студи хамгийн алдартай бүтээл болох "Тоглоомын түүх" хүүхэлдэйн киноны дөрөвдүгээр ангийг хийх тухай мэдээлэл хийсэн. Гэсэн ч фенүүд нь төдийлөн итгэсэнгүй. Тэгвэл тов албан ёсоор зарлагджээ. Тодруулбал 2019 оны зургаадугаар сарын 21-нд "Тоглоомын түүх 4" дэлхий даяар нээлтээ хийхээр болсон байна.

Хүүхэлдэйн киноны гол дүрийн баатруудад Том Хэнкс /Tom Henks/, Тим Аллен /Tim Allen/, Дон Риклз /Don Rickles/ болон бусад алдартай жүжигчид дуу оруулсаар ирсэн. Шинэ ангид ч мөн дуу оруулах хэвээрээ ажээ.

Жүжигчин Том Хэнкс


 

Жүжигчин Тим Аллен


 

Жүжигчин Дон Риклз


Киноны үйл явдал Бо Пип (Хоньчин охин) гэх дүрийн эргэн тойронд өрнөх ба гол баатрууд болох Вуди, Баз Лайтер, Ноён ба Хатагтай төмсөн толгойт болон тэдний найзууд өмнөх ангид худалдагдсан Бо Пипийг хайж олохоор шийдсэнээр адал явдал өрнөдөг байна. "Тоглоомын түүх"-ийн үзэгчид ирэх зуныг тэсэн ядан хүлээх л үлдлээ.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top