ОУХМ Д.Түмэнжаргал дэлхийн аварга болжээ

2018 оны 11 сарын 10

Швед улсад пауэрлифтингийн насанд хүрэгчдийн 49 дэх удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ арваннэгдүгээр сарын 04-10-ны өдрүүдэд болж байна. Тамирчид хүчний гурван төрөл буюу суулт, шахалт, таталтаар өрсөлдөж байгаа юм.

Энэхүү тэмцээнд дасгалжуулагч Х.Энхболдын удирдлага дор оролцож буй Монголын баг тамирчдаас ОУХМ Д.Түмэнжаргал жиндээ тэргүүлж, дэлхийн аварга болсон байна. Тэрбээр эрэгтэйчүүдийн хэвтээ шахалтын 105 кг-ын жинд цээжнээс 312.5 кг-ыг шахаж, алтан медаль хүртэн, төрийн дуулалаа эгшиглүүлжээ.

ОУХМ Д.Түмэнжаргал хоёр жилийн өмнө Дани улсад болсон хэвтээ шахалтын ДАШТ-ээс энэ жиндээ мөнгөн медаль хүртсэн түүхтэй.

Д.Тамир

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
baharhal(66.181.160.24) 2018 оны 11 сарын 11

mundag shuu..zaluu min..

0  |  0
amjilt(203.91.115.40) 2018 оны 11 сарын 11

yragshaa duu huu

0  |  0
unshigch(31.164.62.216) 2018 оны 11 сарын 11

tand mash ih bayarlalaa. bayar hyrgej ulam ih amjilt hysie

0  |  0
Top